• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.Ичинхорлоо: Номын сан бол эрдэмтэн хэмээгдэгчийн шүлсээ хаях газар биш гэдгийг хатуу анхааруулъя

Мэдэгдэл

admin by admin
01/14/2021
in Соёл урлаг
0
Б.Ичинхорлоо: Номын сан бол эрдэмтэн хэмээгдэгчийн шүлсээ хаях газар биш гэдгийг хатуу анхааруулъя

Соёлын сайд, Академич С.Чулуунтай холбоотой соёлын баримтат өвийг хуулбарлан хэвлүүлсэн тухай маргаанд Монгол Улсын Үндэсний номын санг хамаатуулан, байгууллагын үндсэн үйл ажиллагааг таслан зогсоохуйц мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсны тайлбаргүйгээр цацах болсон тул энэхүү мэдэгдлийг хийж байна.
Монгол Улсын Үндэсний номын сан нь Монголчуудын оюун санааны үнэт өв болсон соёлын баримтат өвүүдийг хадгалагч байгууллага бөгөөд харьяа яамны зөвшөөрлөөр хэвлэн нийтлүүлж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.
Бид Монгол Улсын Номын сангийн тухай хуульд заасны дагуу тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрлөөр “Өндөр гэгээний намтар”, “Үйсэн дээрх бичиг” бүтээлийг хэвлүүлснээ эрдэм шинжилгээний онц чухал ач холбогдолтой ажил хийсэн гэж үзэж байна.
Үндэсний номын сан харьяа яамны зөвшөөрөлгүйгээр ховор чухал баримтуудаас нэг ч хуудас хэвлүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Үндэсний номын сангийн бүтээл “Үйсэн дээрх бичиг” каталогийг хэвлүүлсэнтэй Соёлын сайд, Академич С.Чулуун огт хамааралгүй бөгөөд цэвэр Үндэсний номын сангаас судалгааны эргэлтэд оруулсан бүтээл болно.
Мөн Соёлын сайд, Академич С.Чулууны анх хэвлүүлсэн гэгдэх “Өндөр гэгээний намтар”-ыг урьд өмнө нь нэрт эрдэмтэн, Академич Л.Хүрэлбаатар, БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн профессор н.Оюунбилигтэй хамтран хэвлүүлж байснаас үзэхэд энэ баримт нь эрдэм судалгааны эргэлтэд хэдийнээ орсон болох нь харагдаж байна.
С.Чулуун нь “Өндөр гэгээний намтар”-ыг хэвлүүлэхдээ тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрөл, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн гэр музейгээс эрдэмтний өв залгамжлагч А.Цендинагийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хэвлүүлсэн болохыг мэдэгдье.
100 жилийн түүхтэй Монгол Улсын Үндэсний номын сан бол эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэгч байгууллага бөгөөд шинжлэх ухааны судалгаа эрдмийн ажил хийх зорилготой хүн бүрийн өмнө үүд хаалга нь нээлттэй байдаг.
Номын сан бол эрдэмтэн хэмээгдэгчийн шүлсээ хаях газар биш гэдгийг хатуу анхааруулан, эрдэм шинжилгээ судалгааныхаа тухай оюунлаг мэтгэлцээн өрнүүлэхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ЗАХИРАЛ Б.ИЧИНХОРЛОО

Previous Post

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр илтгэх тавих С.Чингүүнийг танилцуулж байна

Next Post

Хунтайж Харри, Меган Маркл нарын 11.2 сая фунт стерлингийн үнэтэй байшин

Next Post

Хунтайж Харри, Меган Маркл нарын 11.2 сая фунт стерлингийн үнэтэй байшин

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.