“Нарантуул”-ын эзэн Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул Үндэсний эвслээс НИТХ-д нэр дэвшихээр болжээ. С.Эрдэнэтуул аавынх нь ажил бизнес бизнес “буцалж” байдаг, өөрөө ч ойр ажиллаж амьдарч ирсэн Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ. Монголын толгой баячуудын нэг Ш.Сайхансамбуу төрөөс төрсөн тэрбумтан биш, ёстой л “Туулын голын мөсийг долоох” шахан хөдөлмөрлөсөөр өдий зэрэгт хүрсэн. Төрөөс нэг ч тендер авч үзээгүй бизнесмэн.
Охин нь дэлхийн тэргүүлэх Оксфордод сурч төгссөн. Гэхдээ Боловсролын зээлийн сангаас биш, өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө 4 жилийн сургалтын төлбөрийг төлснөө ам, нүүр бардам ярилцлага өгч байлаа. Охин Л.Эрдэнэтуул нь Монголоос Оксфордын их сургуулийг төгссөн анхны төгсөгч. Элдэв сенсаац тарьдаггүй, эцэг эхийн буян, хөрөнгөн дээр туйлаагүй, хүмүүжил боловсролтой, ёс зүйтэй сайн эмэгтэй гэдгийг хамт ажилласан хүн бүхэн хэлдэг. .
Discussion about this post