• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/19/2024
in Улс төр
0
Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно…

УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд хуралдсан. Түүгээр, Засгийн газрын 2024-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсввийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэтүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм.

Тэр чуулганы хуралдааны үеэр МАН-ын зарим гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн “Олон гоё зорилго зорилт дэвшүүлж болно.

Эцсийн дүндээ зорилгодоо хүрэхийн тулд төсөв санхүүгийн үндсэн суурь зарчмыг өөрчилж болохгүй, арга хэлбэр, тогтолцоогоо өөрчилж болохгүй. Төсвийн байнгын хороо өчигдөр энэ чухал асуудлаар шөнө 00:00-01:00 цагийн үед хуралдаж байгаа юм. Цаг хугацаагаар шахаж хавчиж байна, мэдэх эрхийг хааж байна. Яаралтай горимоор гээд оруулчхаж байна. Энэ төсвийн зардал дотор ямар ямар өөрчлөлт орсныг мэдэх гишүүд 126-д байхгүй” гэж байсан.

Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Төсвийн гүйцэтгэл бол маш чухал баримт бичиг. Үүнийг бид маш чанга ярьж байж, яамдуудыг шахаж байж дутуу байгааг нь гаргаж ирж байж улс орны амьдрал сайжирна.

Эрхэм УИХ-ын гишүүдийг ажил амьдралыг нь засаад өгөөрэй гэж явуулсны гол мэдээлэл энд явдаг. Харамсалтай нь төсөв батлагдангуут хаяад явдаг хэдэн сайд нар томилогдсон байна.

Асуусан асуултад хариулах эзэн ч байхгүй болчихож. Хуучин бол ядаж нүүрсний утаанаас салгах гэж байгаа ажлыг хариулаад байдаг хүнтэй байсан. Одоо бол хотын дарга нь мэдэхгүй байна. Эрчим хүчний яам нь ч мэдэхгүй байна. Хэвлэлийн мэдээтэй байна гээд маньтайгаа ижилхэн байр суурьтай байна. 1,6 сая хүн амьдардаг хотынхоо асуудлыг мэддэг хүнгүй Засгийн газрын үйл ажиллагааны тайлан хэлэлцээд сууж байж болохгүй” гэсэн.

Тэгвэл ээлжит бус чуулганаас хойш хуралдаагүй УИХ дахь МАН-ын бүлгийнхэн саяхан цуглаж хуралджээ. Тэр хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх гишүүдэд зориулсан бололтой үг хэлжээ.

Тэрбээр “Бүгдээрээ бүтээн байгуулалт хийнэ гэж сонгуулиар амласан. Хийе гэж хөтөлбөр гаргасан. Тэгсэн атал сая ээлжит бус чуулганы үеэр зарим гишүүн жаахан хүүхдүүд шиг популизм хийгээд байх юм. Та нар АН, ХҮН нам хоёртой битгий барьц л даа. Дүү нартайгаа барьцаж шил хага цохиж тоглож байгаа юм шиг байх юм. Тэгж болохгүй. Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно. Одоо УИХ-д таван нам байна, болом

 

ж байгаа шүү. Анхнаасаа бид энэ өөрчлөлтийг хэдэн популистаас салах гэж хийсэн. Өнөөдөр УИХ 50 -иас дээш хувийн легитимтэй байна. Ингэж байж түүнийг өөрсдөө унагав аа. Одоо сонгуулийн хөөсөө буулгаад ажилдаа орцгоо. Надад нөлөөлөх гээд хэрэггүй. Би үзэл бодол, байр сууриасаа ухрахгүй” гэжээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Previous Post

Ш.Сайхансамбуугийн С.Эрдэнэтуул НИТХ-д нэр дэвшинэ

Next Post

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Next Post
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.