• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хэнтийн Бор-Өндөр сумын ЗДТГ-ын нягтлан төсвийн 342 САЯ төгрөгийг хувийн дансандаа шилжүүлсэнийг дарга нар нь мэдээгүй байжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/13/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Хэнтийн Бор-Өндөр сумын ЗДТГ-ын нягтлан төсвийн 342 САЯ төгрөгийг хувийн дансандаа шилжүүлсэнийг дарга нар нь мэдээгүй байжээ

  Төсвийн сахилга бат, хараа хяналт хамгийн их суларсан төрийн байгууллагын нэг нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ гэхэд болно. Тус газрын нягтлан бодогч  замбараагүй байдлыг ашиглан 2024 оны 8-р сарын 15-наас 2025 оны 6-р сарын 12-ны өдөр хүртэл нийт 10 удаагийн гүйлгээгээр Тамгын газрын төрийн сангийн данснаас 342,7 сая төгрөгийг өөрийн болон бусдын данс шилжүүлж өр зээлээ дарах, хувьдаа ашиглах зэргээр завшжээ. Тэрээр завшсан мөнгөө яаж үрсэн нь биш харин өөрийх нь дээр байдаг олон даргад мэдэгдэхгүйгээр итгэмээргүй их хэмжээтэй гүйлгээг бүтэн жилийн турш баригдахгүйгээр хийж чадсан нь сонин. Экс нягтлан тамгын газрын Санхүүгийн албаны дарга Э.Түвшинсайхан, төсөв төрийн сангийн мэргэжилтэн Б.Оюунтуяа нарын цахим гүйлгээ хийдэг нэвтрэх нэр, нууц үгийг зөвшөөрөлгүй ашиглаж хийсэн болж таарсан. Гэтэл бодит байдал дээрээ тэд өөрсдөө өгсөн байна.

“…Би сумын төрийн байгууллагын бүх гүйлгээг баталдаг болохоор өдөр бүр гүйлгээ батлах шаардлага гардаг. Намайг ээлжийн амралт авсан үед албан ѐсоор ажил хүлээлцүүлж, миний үүргийг түр орлон гүйцэтгэгч томилж гүйлгээ батлах эрхээ түр шилжүүлдэг. 2025 оны 1-р сарын 24-ний өглөө намайг Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байхад Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгийн нягтлан залгаад “залруулгын хүсэлт батлаарай” гэсэн утгатай чат бичсэн. Би утаснаасаа батлах гэсэн боловч болохгүй байсан. Тэгээд төсөв, төрийн сангийн мэргэжилтэн  руу утсаар яриад миний кодоор яаралтай нэг гүйлгээ батлаад өгөөч…” гэхэд надад хандаж “би гадуур явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нягтлан бодогч рүү залгаж эмнэлгийн хүсэлтийг баталчих гээд нэвтрэх нэр, нууц үгээ фейсбүүк чат руу нь явуулсан.  Нягтлан “за” гэсэн. Нэг дор ажилладаг санхүүгийн хүмүүс болохоор хар муу санахгүй, тэрнээс хойш нэвтрэх нэр, нууц үгээ одоо хүртэл солиогүй байсан.  Гэтэл төсвөөс миний мэдэхгүй 212,4 сая төгрөгийн гүйлгээ хуурамч хавсралттайгаар хийгдчихээд байна…

Энэ 212 сая нь зөвхөн 2025 оны 1-6-р сарын хооронд авсан мөнгө нь байжээ. Өөрсдөө нэвтрэх нэр, нууц үгээ өгчихөөд дараа нь мэдэгдэхгүй гүйлгээ хийгдсэн хэмээн бөөн сүр болжээ.

“… 2025 оны 6-р сарын 16-нд Санхүү албаны дарга,төсөв төрийн сангийн ажилтан хоёр төсөв тулгаж үзэхэд 60 сая төгрөгөөр дутсан. Баг, хорооны үндсэн цалингийн зардлаас 25,0 сая, үндсэн цалингийн зардлаас 35,0 саяыг 6-р сарын 12-ны өдөр Л.Ц гэдэг хүний данс руу шилжүүлсэн байсан.Төсөв, төрийн сангийн ажилтан, санхүү албаны дарга  бид гурвын хэн нь ч энэ гүйлгээнүүдийг мэдээгүй байсан …”

Журам ёсоороо төрийн сангаас гүйлгээ хийхэд эхлээд нягтлан бодогч гүйлгээг үүсгэж дараа нь тамгын газрын дарга баталж, төсөв төрийн сангийн мэргэжилтэн хянасны эцэст санхүүгийн албан дарга батлах ёстой гэнэ. Гэтэл энэ олон шат дамжлагын аль нь ч хяналт тавиагүй тул экс нягтлан бодогч төсвийн мөнгөнөөс өөрийн юм шиг авсаар иржээ.

“ … Би Бор-Өндөр сумын ЗДТГ-т нягтлан бодогчоор зургаан жил ажилласан. Нууц үгээ солиогүй байсан болохоор миний компьютер дээр нууц үг нь хадгалаастай байсан. Тэгээд санхүүгийн гүйлгээнүүдийг баталгаажуулдаг байсан …”

Шүүх экс нягтланд 2,6 жилийн хорих ял оногдуулж нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хассан. Мөн 342,7 сая төгрөгийг гаргуулж Бор-Өндөр сумын ЗДТГ-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Previous Post

Манжийн Сайшаалт Ерөөлт хаанаас ирүүлсэн УГСАА ЗАЛГАМЖЛАХ БИЧИГ

Next Post

Балжин хатан гэж хэн бэ?

Next Post
Балжин хатан гэж хэн бэ?

Балжин хатан гэж хэн бэ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Балжин хатан гэж хэн бэ?
  • Хэнтийн Бор-Өндөр сумын ЗДТГ-ын нягтлан төсвийн 342 САЯ төгрөгийг хувийн дансандаа шилжүүлсэнийг дарга нар нь мэдээгүй байжээ
  • Манжийн Сайшаалт Ерөөлт хаанаас ирүүлсэн УГСАА ЗАЛГАМЖЛАХ БИЧИГ
  • ЭРХ ЧӨЛӨӨ БА ЭРХ МЭДЭЛ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.