• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Том Брэди, Жизель Бундхен хоёр 13 жилийн хамтын амьдралаа дуусгаж байгаагаа зарлав

ШАР МЭДЭЭ

admin by admin
04/28/2024
in Гадаад мэдээ, Хүмүүс
0
Том Брэди, Жизель Бундхен хоёр 13 жилийн хамтын амьдралаа дуусгаж байгаагаа зарлав

Супер модель Жизель Бюндхен, Америк хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчин Том Брэди нар 13 жил хамт амьдарсны эцэст гэр бүлээ цуцлуулснаа зарлав. Энэ тухайгаа 45 настай Брэди, 42 настай Бюндхен хоёр тус тусынхаа инстаграм хуудсандаа зарласан юм.

“Эхнэр бид хоёр гэр бүлээ салгаж дууслаа. Бид энэ шийдвэрт хүрэхдээ эв найрамдалтай байж, хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаандаа талархалтай хандаж байна. Цаашид бидний ертөнцийн төв хэвээр байх гайхамшигтай сайхан үр хүүхдүүдээрээ бид холбоотой байх болно” гэж Том Брэди бичжээ.

Харин Жизель Бюндхен “Мэдээж хэрэг ийм зүйлийг даван туулах нь хэцүү ч гэсэн би хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаандаа талархаж, Томд сайн сайхан бүхнийг хүсэж байна” гэжээ.

Сүүлийн өдрүүдэд тэднийг салах гэж байгаа тухай яриа гарч, тэднийг гэр бүл цуцлуулах өмгөөлөгч хөлсөлсөн тухай мэдээ тарж байв. Хоёр хүүхдээ өсгөх зорилгоор моделийн ажлаа завсарлаад байсан Жизель Бюндхен салбартаа эргэн ирж буй тухай Elle Magazine сэтгүүлд ярьсан. Тэрбээр “Би ээж, эхнэр хүнийхээ хувьд маш их сэтгэл хангалуун байна. Одоо миний ээлж болсон” гэж тэр ярьж байжээ.

Тэд хоёул спорт, хувцас загварын салбарын хамгийн өндөр орлоготой томоохон од. Том Брэди долоон удаа Супер Боулын аварга болж байсан бөгөөд Үндэсний Хөл бөмбөгийн Лигт 23 улирал тоглохдоо 332 сая ам.долларын орлого олсон гэдэг. Мөн Under Armour, Hertz Global Holdings Inc зэрэг томоохон компанитай сурталчилгааны гэрээ байгуулж байсан юм. Одоо Tampa Bay Buccaneers клубт тоглож буй Том Брэди зодог тайлсныхаа дараа Fox Sports сувагт спортын шинжээчээр ажиллахаар төлөвлөж байна. Түүний 10 жил ажиллах гэрээ 375 сая ам.долларын үнэ хүрч буй тухай New York Post саяхан мэдээлсэн юм.

Бразил гаралтай супер модель Жизель Бюндхены хувьд Chanel, Louis Vuitton, Calvin Klein, H&M зэрэг брэндтэй гэрээтэй ажилладаг. Victoria’s Secret  брэндийн сахиусан тэнгэрээр олон жил ажилласан билээ. Спорт, загварын од хос 2021 онд криптовалютын FTX компанид хувь эзэмших болсон юм. Тус компанийн зах зээлийн үнэлгээ энэ оны нэгдүгээр сард 32 тэрбум ам.долларт хүрч байжээ. 

  ()

Previous Post

“МИАТ” ТӨХК Хөгжлийн банкин дахь зээлээ дөнгөж төлж дуусаад дахин 40 гаруй тэрбум төгрөгийн зээл хүслээ!

Next Post

БНХАУ-ын иргэд Монголд хамгийн их үл хөдлөх хөрөнгө авчээ

Next Post
БНХАУ-ын иргэд Монголд хамгийн их үл хөдлөх хөрөнгө авчээ

БНХАУ-ын иргэд Монголд хамгийн их үл хөдлөх хөрөнгө авчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.