• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

С.Эрдэнэ: Кёкүшюзанаас 4 тэрбумыг зээлээд 2 тэрбумыг нь өгөөгүй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/03/2022
in Нийгэм, Онцлох мэдээ
0
С.Эрдэнэ: Кёкүшюзанаас 4 тэрбумыг зээлээд 2 тэрбумыг нь өгөөгүй

МУГТ Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн…

Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

17.3 дугаар зүйл.Залилах
2.2. бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ… гэжээ.
Юутай ч энэ асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ ноцтой зүйл хэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “Шулуухан хэлэхэд хариуцлагаа хүлээ. Хийсэн гэм буруу байдаг юм бол түүнийгээ хүлээ, ялаа үүр. Чи миний өрөөнд 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд орж ирэхдээ юу ярьж байлаа? Хөгшнийг чинь яг одоо өлгөх гээд байна, энэ коммунистууд. 260 хавтаст хэрэг бэлдчихсэн, намайг шүүхэд өгөх гээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд л нэр дэвшмээр байна гэж орж ирээ биз дээ? З.Энхболд миний хажууд сууж байсан. Гурвуулаа нүүр нүүрээ харж байгаад ярьсан биз дээ? Хариуд нь би чамд: “Намын дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ор. Сунгаагаар гараад ирвэл хэн нь ч байсан дэмжээд явна” гэсэн. Сунгаа болсон, хэд хэдэн газар луйвар орсон. Би л нарийвчлан шалгаж, хэл ам хийгээгүй болохоос.

Ингээд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшлээ. Хэнтий аймагт анхныхаа иргэдтэй сонгогчидтой хийх уулзалтаа зохион байгуулах гээд очих үед чиний хоолойны хөвч эвдэрчихсэн. Сөөнгө, тэгээд юу ярихаа мэдэхгүй. Би чамд тусалж, өмнөөс чинь бүтэн цаг ярьсан шүү дээ.Тэгээд чам руу харахаар өөдөөс толгой сэгсрээд суугаад байдаг. Энэ мэтчилэн чамайг дагуулж, өдөр шөнөгүй 21 аймгийг тойрсон.Чамайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах гэж яаж махаа идэж байлаа даа… Сонгуулийн Ерөнхий менежер байсан Я.Санжмятав бид хоёр яг үнэндээ маш олон хүнээс зээл авсан. Одоо хүртэл заримыг нь чи төлөөгүй л байгаа. Д.Кёкүшюзанбатбаяраас чи 4 тэрбумыг зээлчихээд 2 тэрбумыг нь төлөөгүй л байгаа шүү дээ. Одоо бүр авгайтай нь хамт цагдаад өгөөд эрүү үүсгүүлчихсэн явж байна. Тэр хүн чамд буян болсны хариуг чи ингэж төлж байгаа юм уу? ” гэсэн юм.

Previous Post

Манж Чин Улсын Тэнгэр тэтгэгч хааны дуулга

Next Post

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхэлнэ

Next Post
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхэлнэ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхэлнэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.