• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар АНЭУ-д томилолтоор ажиллахдаа 40 орчим сая төгрөгийг буудлын зардалд гаргуулжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
12/02/2021
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар АНЭУ-д томилолтоор ажиллахдаа 40 орчим сая төгрөгийг буудлын зардалд гаргуулжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг төлүүлж, 20 сая төгрөгөөр унадаг дугуй авч, 300 сая төгрөгөөр “Лексус-570” маркийн автомашин авч тансагласан асуудал өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг биш удаа гарч байсан.

Х.Бадамсүрэнгийн төсвийн мөнгөөр тансагласан асуудал өндрөө авч албан тушаалаас нь чөлөөлөх асуудал Засгийн газрын түвшинд хүртэл яригдаж байлаа. Тэгвэл Х.Бадамсүрэн захирлын тансаглал үнэтэй машин, охиныхон сургалтын төлбөрөөр тогтохгүй их аж. Хүрээний бузрыг уудалбал далай гэдэг шиг Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн үйлдвэрийн хөрөнгөөр тансагласан өөр нэгэн жишээг дурдъя.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар АНЭУ-руу албаны томилолтоор явахдаа 5 одтой зочид буудалд тухалж асар өндөр зардал гаргажээ. Тодруулбал Х.Бадамсүрэн болон түүний орлогч Д.Үүрийнтуяа нарын АНЭУ-д 7 хоног буудалд байрласан өрөөний зардал нь 40 орчим сая төгрөгтэй тэнцэх жишээтэй.

АНЭУ-ын хамгийн өндөр өртөгтэй, тансаг зэрэглэлийн 5 одтой зочид буудлын нэгт Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар өрөө авсан байгаа юм. Тухайлбал Х.Бадамсүрэнгийн зөвхөн зочид буудлын өрөөний зардал нь 7500 ам.доллар буюу 21 сая төгрөг,  Д.Үүрийнтуяагийн өрөөний зардал нь 6750 ам.доллар буюу 18.9 сая төгрөг байжээ.  Үүнээс гадна Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар замын хоног, бусад зардал нэрээр тус бүр 2200 ам.доллар гаргуулж авсан байгаа юм.

АНЭУ-ын “А” зэрэглэлийн топ-5 зочид буудлын нэгт Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар буудласан гэдэг нь гаргасан зардлаас нь тодорхой харагдаж буй. Тэгвэл Hotels.com сайтаас Дубай хотод үйл ажиллагаа явуулдаг өрөө нь хоногийн 1070-970 ам.долларын үнэтэй зочид буудлуудын өрөө, орчин нөхцөл ямар тансаг вэ гэдгийг доорх гэрэл зургаас харж болно.

Эрдэнэт үйлдвэрийн зардлаар АНЭУ-ыг зорихоосоо өмнө Х.Бадамсүрэн захирал түүний орлогч Д.Үүрийнтуяа нар Улаанбаатарт үйлдвэрийн зардлаар мөн хоёр хоног буудалд байрласан. Тэд Улаанбаатарт хоёр хонохдоо буудлын зардалд 1.4 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал Х.Бадамсүрэнгийн 2 хоногийн буудлын зардал 800 мянган төгрөг харин Д.Үүрийнтуяагийнх 640 мянган төгрөг гарсан байна.  Энэ үнээр Монголд ямар буудалд авч болохыг Монголчуудын ихэнхи нь мэднэ. Жишээ нь Шангри-ла, Блю Скай, Корпрэйт гэх мэт зэрэглэл өндөртэй буудлуудын алинд ч энэ үнээр орж болно. Үүнээс гадна мөн л замын хоног бусад зардал нэрээр тус бүр 1 сая 53 мянган төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж авчээ. Дээр дурдсан албан томилолтын зардлуудад визний зардал багтаагүй болно.

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн удирдлагууд үйлдвэрийн хөрөнгө, мөнгөн дээр дураараа дургиж шахаагаар баяжиж, тансаглаж ирсэн. Энэ явдал Х.Бадамсүрэнгийн үед улам гаарсан уу гэхээс багассангүй. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө нь дээр зайдалсан Х.Бадамсүрэнтэй хариуцлага ярих төр засаг энэ улсад бий гэж найдъя. Х.Бадамсүрэнгийн балаг үүгээр дуусахгүй.

Үргэлжлэл бий…Г.Учрал

Previous Post

Солонгосын сурагч охид 13 настай монгол охиныг 6 цагийн турш зодож, бичлэгээ 5000 воноор заржээ

Next Post

АЖ Самбуугийн С.Нинжин арслан Д.Мөнх-Эрдэнэтэй хослон дуулав

Next Post
АЖ Самбуугийн С.Нинжин арслан Д.Мөнх-Эрдэнэтэй хослон дуулав

АЖ Самбуугийн С.Нинжин арслан Д.Мөнх-Эрдэнэтэй хослон дуулав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.