Улсын 2022 оны төсөвт Богд Зонхова хөшөө барихад зориулж 32.5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь олон нийтэд ил болж, шүүмжлэлд өртөөд байна. Анх 5.5 тэрбумын төсвөөр эхэлсэн энэ төсөл яагаад огцом 32 тэрбум болж огцом нэмэгдэв. Энэ төсөлд төсвөөс дэмжлэг үзүүлэх шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохоосоо нэг өдрийн өмнө гаргасан гэх мэдээлэл гарсан. Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар няцааж, УИХ-ын 3 гишүүний саналаар төсөвт хөрөнгө нь нэмэлтээр суусан гэдгийг илчилсэн юм. Энэ гурван УИХ-ын гишүүн хэн бэ?
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар төсөв батлах үеэр парламентад лобби хийж, 32.5 тэрбумыг ямар нэгэн бартаа саадгүйгээр чигээр нь зүтгүүлжээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар дундаа Монголын бурхан шашинтны нийгэмлэг нэртэй ТББ эзэмшдэг. Түүгээрээ дамжуулж шашин номын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Харин охид хүүхнүүдийг удаа дараа хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа Ц.Анандбазарын хувьд бурханы шашинд гүн орсон сүсэгтэн, өглөө бүр 108 мөргөдөг гэлцдэг. Мөн Ц.Анандбазар Булганд Чин ван Ханддоржийн өвөлжөө буюу Вангийн хүрээний ойролцоо 8 тэрбумаар 22 метр өндөр суварга барих ажлыг санаачлан эхлүүлж, төвөд лам нараар шав тавиулсан. Ийм л газар газраас сонгогдсон гурван УИХ-ын гишүүн санаа нийлэн 32 тэрбум төгрөгийг цацах нь…
Discussion about this post