• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Х.Баттулгын цүнх баригч Ө.Шижирийн хоёр дахь Л.Оюун-Эрдэнэ болох мөрөөдөл

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/13/2021
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Х.Баттулгын цүнх баригч Ө.Шижирийн хоёр дахь Л.Оюун-Эрдэнэ болох мөрөөдөл

Хэнтий, Согнинохайрханы нөхөн сонгуулийн санал хураалт болоод хоёр хоног өнгөрөв. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц урьд өмнө байгаагүйгээр унаж, Хэнтийд дөнгөж 34 хувь, Сонгинохайрханд 38 хувь хүрсэн байна.

Ирэх бямба гаригт болох дахин санал хураалтанд ирцийн босго тавихгүй тул тойрог тус бүрт 12-16 хувийн ирц хангахад л сонгууль хүчин төгөлдөр болно гэсэн үг. Хэдий ирц бага ч “100 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” ёсоор эрх баригч нам бусдаасаа хол тасархай яваа тул бямбад болох санал хураалтад огтхон ч санаа зовохгүй нь тодорхой. Сонгинохайрханд гэхэд хоёрт орсон Э.Бат-Үүл нь Н.Батшугараасаа тав дахин бага саналтай гээд харахаар гүйцэх боломжгүй юм шиг харагдаж байгаа.

Гэвч боломжгүй юм гэж байдаггүй. Боломжгүйг ч гэсэн боломж болгож чадах нь улс төр биш гэж үү? Ядаж л ирэх бямба гаригт болох дахин санал хураалтын ирцийг өмнөхөөс нь бууруулахгүй байх бодлого барихад АН-д дахиад нэг боломж гарч ирнэ. Тэр хүртэл эрх баригч намын энэ удаагийн сонгуулиар хийсэн булхай луйвар болгоныг иргэд, сонгогчдын өмнө ил гаргаж тавиад СЕХ, цагдаагийн байгууллагыг тойроод жагсахад иргэдийн итгэл үнэмшил сэргээд ирнэ. Хэдий болтол гутлынхаа улыг шагайж суух юм. Ялахын тулд биш юм гэхэд ялагдлынхаа хувь хэмжээг бууруулахын тулд улс төрийн нам санал хураалтын сүүлийн мөч хүртэл ажиллах ёстой. Тэгж байж иргэд сонгогчид төдийгүй намынхаа гишүүдийн итгэлийг бага багаар нэмэгдүүлж чадна. Одоохондоо сонгууль дуусчихаагүй байна…

Атал сонгуулийн маргааш өглөө ЕТГ-ын даргаар жил гаруйхан ажилласан Ө.Шижир гэх залуу өөрийнхоо нүүр номоор АН-ын баахан “доош” хийснийг өчигдөр бараг л амтай болгон цуурч, гартай болгон сэвэв. Түүнийг өнгөрсөн оны хоёрдугаар сард ЕТГ-ын даргаар томилогдоход манай хэвлэл мэдээллийнхэн “Х.Баттулгыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад ажлын албанд нь байсан юм гэнэ лээ” гэдгээс өөр ямар ч архив гаргаж тавьж чадаагүй. АН-д бол бүр ч тооцоонд байхгүй нөхөр. Тэгсэн атлаа “Манай АН-ынхан…” гэж ирээд бүхэл бүтэн 30 жилээр ухарч ярьсаныг үзвэл яавч өөрийнх нь амнаас гарах үг биш. Олон сар хадгалсан эзнийхээ үгийг яаруу сандруу дамжуулсан бололтой.

АН-ын тухай түүний “Үеэ өнгөрөөсөн ах нарын сонгуульд өрсөлдөж жүжиглэдэг дээд, дунд, доод түвшний клуб, бизнесийн бүлэглэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ашиг сонирхлоо нэгтгэсэн авилгын сүлжээ, мафийн тогтолцоо болсон” /ядаж байхад бичиг үсгийн боловсрол багатай, эрээчсэн олон үгийг нь эвлүүлж цуглуулж байж ийм л утга санааг бөөгнүүлэв/ гэх мэтээр бичсэн нь ноён Х.Баттулгын сүүлийн 10 жилд Монгол улс төр, АН-ын дотор, гадна амжуулсан ажлыг яг таг дүрсэлсэн байдаг. Хулгайч хамгийн түрүүнд “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг.

Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг. АН арав тасарлаа ч Ө.Шижир шиг хүүхдээр замаа заалгах нам биш. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нь биш юм гэхэд тэдний арын арын эгнээнийхэн /Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж/ гарч ирээд, мөс, цас хагалаад арав гаруй жил явчихсан. Дор бүрнээ 4-5 сонгууль туулаад, хал ч үзээд, халуун чулуу долоочихсон нөхөд. Хэн хэн нь хүлээсэн үүрэг, бодсон бодлоготой улстөрчид болцгоосон. Араас нь олон залуучууд босч ирнэ. Ахиад 10 хоноход их юм өөрчлөгдөнө өө.

Тэгсэн чинь наяад оны нэг пацаан сонгуулийн маргааш өглөө гэнэт хаалганы гаднаас нь өшиглөөд “АН гэж юу юм?” гэж хашгирдаг гэнэ ээ. МАН 1990 оноос хойш Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ зэрэг 1920-1980-аад онд төрсөн дарга нарын нүүрийг үзэж байхад АН мөнөөх л Э.Бат-Үүл, З.Энхболд, С.Эрдэнэ нарыг толгой дээрээ залсаар өлгийндөө өтөлж байна… гэнэ. Өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын удирдлагууд бүгд 1980 оны төлөөлөл байна. Дунд шатны удирдлагууд нь 1990 оноос хойш төрсөн залуучууд байна… гэх.

Ардын намын нялх Сэнгүмүүд төрд гарч ирээд ард түмэн юу хожсон юм. Хулгайлсан, хүчин хийсэн, архи уусан, авгай хүүхэн, амраг хайруудаа албан тушаалаар эхлүүлсэн нь багадаа юу? Амьдралдаа нэг ч сургууль дүүргэж үзээгүй хулхи дипломтой Л.Оюун-Эрдэнэ, аавынхаа авилгын мөнгөөр гадаадад сурсан төсвийн хулгайчдын хүүхдүүдтэй барьцаж АН-д эзэн суух уу? Хол хэвтэнэ. Хэний мөнгөөр хэний өмнөөс хуцдаг “гөлөг” вэ?!

Previous Post

ОБЕГ, ШШГЕГ, ЗЦГ, Цагдаагийн академийн захирал байсан “супер” цагдаа Ц.Амгаланбаяр ШШГЕГ-аас шинэ жилээр 68 сая төгрөг авч тэтгэвэртээ гарчээ

Next Post

Сэтгүүлч М.Батбилэг Ковидын халдвар авчээ

Next Post
Сэтгүүлч М.Батбилэг Ковидын халдвар авчээ

Сэтгүүлч М.Батбилэг Ковидын халдвар авчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.