АРТАНЬЯН
Манай улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан тухайгаа дөнгөж саяхан ярилаа.
1.
Манай ерөнхийлөгч худлаа хэлээгүй байх боломжийг нэлээн судаллаа. Төрийн тэргүүнээ дотроо өмөөрч л байгаам чинь. Өмөлзөөд.
“Үхсэн атлаа амьд юм шиг хүн байдаг” орчлонд Кофи Аннан гуай тийм л мундаг хүн. Тэглээ гээд шууд уулзаад байхдаа яадаг юм гэж та бодох гэж байна уу. Түр хүлээ, тэдний сэтгэл ойрхон байж болно. Гэхдээ би ерөнхийлөгчийгөө “амьд атлаа үхсэн юм шиг” энэ тэр гэх гээгүй байна.
2.
Зүгээр ер нь уулзсан байж болышдээ. Манай ерөнхийлөгч заавал худлаа хэлсэн байх ёстой биш. Кофи Аннан чинь орлон тоглогчоо үхүүлчээд худлаа сууж байж болышдээ. Та нар хажууд нь байгаагүй биз дээ? Эсвэл байсан юмуу! Тэгвэл дуугай л бай.
3.
Гэхдээ ямар сонийн тээ. Нөгөөх нь яах аргагүй л явцан даа. Энэ ер нь улстөрийн уран нүүдэл байх. Манай хүнийг НҮБ-д очсон чинь нөгөөдүүл нь танихгүй, аягүй бол Хэллө, мистэр Цеденбал хау дү юү дү! (хамгийн сайн алдаршуулж байгаа удирдагч тул) гэнгүүт энд ирээд хариугаа сайн авсан нь тэр байхаа. Дипломат аргаар ёстой нам хийлээ дээ!
4.
Би мань хүнийг худлаа хэлээгүй ээ л гэх гээд байна. Тэр худлаа хэлээд байх албагүй шдээ. НҮБ-ын генсекийн өрөөнд нэлээн бүлмэг орсон чинь жинкэн генсек нь шээх гээд гарцан, хананд нь Кофи агсаны том хөрөг байсан байж болно. Мань хүн өрөөсөн нүдээ аньж байгаад “хэллө мистэр Ко…”
5.
Зүгээр бааварласан байж болышдээ. Энд чинь дөнгөж генсек л байгаамуу? Би тэгвэл прэзидэнт байна гээд хаа хамаагүй ярьсан байж болно. Хэн ч гэсэн яадым бэ!
6.
Ид юм сурч, эшлэж, ном сонин эргүүлж байх хугацаандаа (1996 онд МАН ялагдсан. Кофи агсан 1997 оноос НҮБ-д ажилд орсон) “НҮБ-ын ерөнки Кофи Аннан” гэж нүдэлсэн. Нэг япон жуулчин яалаа, “монголчууд наадам хийдэг, түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” гэсэн л биз дээ.
7.
Ард түмэндээ өгсөн уран мессеж байж болно. “Бид дэлхийн хөгжлөөс даруй арваад жилээр хоцроод байна шүү! Айн Оюун-Эрдэнээ! Ямар сайндаа би…”
8.
Ер нь тэр муу сэтгүүлч одоо юу вэ сдчн!
9.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Coffee and nun идсэн гэсэн байж болох уу? Зэвүүн америк аялгаар хэлсэн чинь хэл усгүй царайлчаад манайхан ойлгоогүй?
10.
Угаасаа мнай ерөнхийлөгч Кофи гуайтай уулзаж чадна. Чак Норрис юуийн.
11.
Ер нь ч тэрээр дандаа дээгүүр хүмүүстэй уулзана. Одоогийн амьд байгаа дарга марга юу вэ!
12.
Ерийн ер нь тэгээд уулзаагүй гэж хэн батлахын. Кофи гуайгаас асуучих лдаа. Харахымсан.
13.
Тэгээд ч Копи Аннан гэсэн болохоос ямар Кофи Аннаны тухай яриагүй
14.
Манайхаан, тэгээд ер нь халловийний баяр дөхөж байна шүү дээ, ойлгож болох л юмшдээ..
Discussion about this post