Балетчин Сүнээ буюу Бүтэнбаярын Сүндэрьяа Д.Амартүвшинг мартжээ. Д.Амартүвшин Саяхан Улаан балаар орсон. Б.Сүнээ энэ талаар “Юу гээч Би Amartuvshin Dorj хүндэтгэдэг. Уулзаж ярилцах дуртай. Яагаад гээч маш эрүүлээр сэтгэдэг та нарын бодож байгаагаас илүү ухаалаг дээрээс нь мэдлэг бол ярилтгүй. Ганц хоёр жишээ дурдах уу?
Би ч мэдээлэл сайтай 2020 оны сонгууль бас 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Амараад 100 саяыг амлаж байсан. Ер нь өгье гэсэн юм. Мань хүн юугсэн гээч дунд хуруу, тэгсэн мөртлөө өөрөө мөнгөгүй.
Хориогоо бол ажлаа хийя гээд л чарлаад байсан ер нь бол өөртөө дайсан бэлдээд нөгөө томчууд гэдэгтэй нь алалцаад л байсан. Хувьдаа маш их хүндэтгэсэн. Үнэлэх үнэлэмж
Үзэл бодлоо худалдахгүй үнэ цэнэ гэж энэ дээ.
2 дахь факт. Бид хоёр хуульч найзтайгаа фантам дээр уулзаад сууж байваа. Нэг охин хажууд ирснээ бидний яриаг нууцаар бичээд нууцаар бичлэг аваад байв. Пабын эгч ирж хэлж байж, цагдаа дуудаж камер шүүлгэж бөөн юм болов. Цагдаа ирээд яахав дээ, нөгөө бүсгүйг авч явна. Цагдаагийн хажууд Амрааг польдож байна. Хэлсэн үг нь хүний биед ингэж халдаж болохгүй шүү дээ гээд л их л аядуу зөөлөн хүний эрхийн талаар яриад байна. Нөгөө эмэгтэй нь ойлгож байгаа ч юм алга. Би бол шууд маш их гомдолтой л гэлээ. Амараа за яахав жаахан уусан хүмүүс биз дээ. Би гомдолгүй ээ л гэнэ. Арай л сайхан сэтгэл үү?
Сэтгэл зүйн талаар ч маш их мэдлэгтэй. Би Амараагийн зөвлөсөн сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авдаг. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг. Олон талын мэдлэгтэй ямар мундаг залуу гэж бодно.
Дээрээс нь би олон жил хүүхдүүдэд багшилж байна. Хүүхдээ яаж хүмүүжүүлснээс тэр гэр бүлийг дүгнэж болдог. Амараагийн охин ямар хүмүүжилтэй хэрсүү ухаантай гээч. Аавтайгаа дан Англиар ярьдаг юм билээ. Маш цэвэр сайн англи хэлтэй. Өөрөө youtube үзэж байгаад л сурсан гэсэн. Мань мэт шиг дүүгээ болон өөрийгөө Англи хэлтэй болгох гэж хэдэн саяыг зараад сууж байдаг биднээс хавь илүү .
Энэ мэт ярих юм их. Угаасаа нэг муу утасны цаанаас доромжлоод суугаад байдаг хүмүүсээс зэрэг зиндаа боловсрол мэдлэг хавь илүү. Зүгээр л би энэ хүнийг хүндэтгэж явдаг” гэлээ.
Discussion about this post