Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өчигдөр өглөө 05: 45 цагт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Уг дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсний дагуу гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэргийн шалгалтын явцад /урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр/ тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З гэгч /27 настай, эр/ нь иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Discussion about this post