• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Р.Эмүжин: Урт хадаг намируулсан уянгын халилд автаж уйлав даа…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/27/2021
in Нийтлэл
0
Р.Эмүжин: Урт хадаг намируулсан уянгын халилд автаж уйлав даа…
Урт хадаг намируулсан уянгын халилд автаж уйлав даа…
Уянгын халил эхэлсэн шүү дээ, урдаас хойноос урт зам туулан шатахуун ирж байна гээд л зураг хөвөрнө, бичлэг задарна, нулимсаа залгиад угтаж байгаа улаан мотоциклтой эр гэнэт үсрээд гараад ирж ч магадгүй. Нөгөө шатахуун импортлогчдоос 100 тэрбумыг өөрийнхөө байгуулсан “Эрчис ойл” гээч тусгай зөвшөөрөл бүхий ганц компанид төвлөрүүлэхийг шаардан дарамталж байсан Сумъяа чинь “Роснефть” рүү захиа бичсэн л болсон, бүр эх нь нийтлэгдэж, энүүхэндээ онигоо цаашаа одонцор болсон шүү дээ. Оюун-Эрдэнэ нь одоохон бензин олж ир гээд мордуулсан хүмүүсээ уулзалтанд дуудаад улалзуулж л байсан. Тэгснээ Газрын тосны хэрэг эрхлэх газрын Ц.Эрдэнэбаяр нь ” Роснефть” шатахуун нийлүүлээгүй тул манайд нөхөн төлбөр төлөх ёстой гээд далийгаад алга болсон, далий ягаан цэцэг дотор амьдардаг байх аа, энэ хэд маань. Өнөө оросууд нь аль тавдугаар сард албан бичиг илгээхэд амны усаар танай машинууд асдаг юм шиг алга болоо биз дээ гээд ам таглахаа мэднэ шүү дээ. Хоёр хөрштэйгээ хоншоортойхон харилцчих хүн үндсэндээ энэ төрд үндэс тасарч байна даа. Өө тэгж байтал удаан тасарсан шатахуунаа тосоод урт хадагтай бүсгүй алхуулж ч магадгүй хүмүүс шүү. Сав барьсан сарвайсан хэдэн хүүхдээр тосуулж гүйлгээд баллах вий дээ. Өмнөөс нь нүүр улайж, нүгэл хүртэл нуугдах юм, базарваань гэж. Шатахуун импортлогчдын төлөөлөл, улстөрчидтэйгээ 11-үүлээ Орос руу мордоод, овоо уулзалт хийгээд ирсэн. Мордсон хэдийг Ардын хувьсгалын анхны долоо шиг мандуулах юм уу, яах юм? Гайхуулаад байх ч юм биш дээ, нэг болохоор ганц ч албан захиа, ганц ч төлөөлөгчгүй алга болно, бүхэл бүтэн улс байтлаа бүүр таг. Нөгөө болохоор 11-үүлээ аргаа барсан царайгаа ар шилэн дээрээ гаргачихаад ангайгаад гүйгээд очно. Дипломат харилцаа, бизнесийн ёс зүй, улс хоорондын уламжлан авч явах учиртай урт нөхөрлөл хаана байна аааа? Шатахуунаар 10-аад хоног нам суулгаж, навсайтал хэдэн цагаар дараалалд хатаачихаад, оруулаад ирлээ гээд магтаал хүлээгээд, уянгын халил үйлдвэрлээд суугаад байж болохгүй ээ. Оюун-Эрдэнэ хэвлэлийнхнийг байлцуулан шатахуун импортлогчидтой бөөн сүр, бөөсөнд хутга болж поп уулзалт хийчихээд, сэтгүүлчдийг гарангуут энэ төрлийн бизнес эрхлэгчдэд юу гэж хэлсэн гээч? ” Ганц ч төгрөг нэмэхгүй, ганц ч төгрөгийн ашиггүй борлуураарай та нар, үнэ нэмбэл тусгай зөвшөөрлийг чинь хураана шүү” гэж заналхийлсэн байдаг юм. Энэ удаадаа тэгээд борлуулдаг байж, төрийн гаргасан алдааг хувийн хэвшлийнхэн үүрээд гардаг байж. Дараагийн удаа тэгэх үү? Үгүй. Тиймээс дахиад шатахуун тасалдахад гайхах явдалгүй. Төр удирдана, хүн ажиллуулна, менежмэнт хийнэ гэдэг чинь удирдахуйн шинжлэх ухаан юм л даа, дардаг дарамталдаг далдгарын даравгарынхаа зоргоор хийдэг ажил биш ээ. За тэгээд уянгын халил долоо хоногийн турш хөвөрнө, панаалдуулав даа! Уяатай нохой шиг шатахуунд дугаарласан нь үнэн, энэ янзаараа үе үе дугаарлах нь ч бас үнэн шүү.
Previous Post

Чингэлтэй дүүрэг 19 хороотой

Next Post

О.БААСАНХҮҮ: Манай дүү Батшугар заавал УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүх гээд байхын оронд Монголбанкныхаа дэд даргыг хийж болно

Next Post
О.БААСАНХҮҮ: Манай дүү Батшугар заавал УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүх гээд байхын оронд Монголбанкныхаа дэд даргыг хийж болно

О.БААСАНХҮҮ: Манай дүү Батшугар заавал УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүх гээд байхын оронд Монголбанкныхаа дэд даргыг хийж болно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.