• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Сүүлийн 50 жил хийгдээгүй хөрөнгө оруулалт хийлээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/12/2021
in Нийгэм, Эрүүл мэнд
0
Сүүлийн 50 жил хийгдээгүй хөрөнгө оруулалт хийлээ
Монгол улсын Эрүүл мэндийн салбарт Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд КОВИД-19 халдварт цар тахлын үеийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр тус эмнэлэгт эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай мэс заслын багаж хэрэгсэл, өндөр өртөг, хүчин чадал бүхий оношилгоо эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжүүдээр хөрөнгө оруулалт хийгдлээ.
Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны удирдлагууд, Азийн хөгжлийн банкны суурийн төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭМСХХ-5 төслийн баг болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны төлөөллүүд оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд нийлүүлэгдсэн өндөр түвшний чанар, хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нь эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, тархи, нуруу нугасны мэс заслын болон тархи нуруу нугасны дурангийн мэс заслын багаж, судсан дотуурх мэс заслын хагалгааны зориулалт бүхий 3D, 2 рентген хоолой, хамгийн орчин үеийн ангиографийн аппаратууд бөгөөд нийт 28 нэр төрлийн 502 ширхэг 14,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай төхөөрөмж, багаж хэрэгсэл 4 нэр төрлийн 12 иж бүрдэл 515,8 сая төгрөгийн өртөг бүхий мэдрэлийн мэс заслын багаж хэрэгсэл, нийт 15,6 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж юм.
Тус тоног төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбар дахь Мэдрэлийн мэс заслын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэ цэнэтэй өөрчлөлт шинэчлэлтийг бий болгохын зэрэгцээ Монгол улсын Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ нь олон улсын стандартын түвшинд хүрч, Монгол улсын иргэд тархи, нурууны мэс заслын чиглэлээр өөрийн эх орондоо оношилгоо эмчилгээ хийлгэх боломжийг улам бүр өргөжүүлж байгаа юм. 
Previous Post

Монгол, Түвэд, Хятадад хэвлэгдсэн “Жадамба” судруудыг дэлгэн үзүүлэх үзэсгэлэн болж байна

Next Post

Монголын түүхийн өвийг сэргээн засварлагчдад солонгосчууд хичээл заалаа

Next Post
Монголын түүхийн өвийг сэргээн засварлагчдад солонгосчууд хичээл заалаа

Монголын түүхийн өвийг сэргээн засварлагчдад солонгосчууд хичээл заалаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.