• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ОХУ-ын Онцгой байдлын сайд Зиничев кино найруулагч Александ Мельникийг аврах гэж байгаад амиа алджээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/09/2021
in Гадаад мэдээ
0
ОХУ-ын Онцгой байдлын сайд Зиничев кино найруулагч Александ Мельникийг аврах гэж байгаад амиа алджээ

ОХУ-ын Иргэний хамгаалал, Онцгой байдлын сайд Евгений Зиничев Красноярскт болсон бэлтгэл сургуулилалтын үеэр амиа алджээ. Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр энэ явдал кино найруулагч Александр Мельникийг аврах гэж байх үед тохиолдсон байна. Өмнө нь Зиничев Владимир Путины хувийн хамгаалалтын албанд ажиллаж байсан бөгөөд ерөнхийлөгчийн туслах байсан юм.

“Онцгой байдлын сайд Евгений Зиничев Арктикийн бүсийг онцгой байдлаас хамгаалах хэлтэс хоорондын сургуулилалтын үеэр албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүний ​​амь аврах үеэр харамсалтайгаар амиа алдлаа” гэж Оросын Онцгой байдлын яамны албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Яамнаас гаргасан хоёр дахь мэдэгдэлд 55 настай сайд сургалтын талбайд ажиллаж, Норильск хотод хөгжлийн тухай баримтат кино хийх газар сонгохоор ирсэн кино найруулагч Александр Мельникийг аврах гэж байгаад амиа алдсан гэж бичсэн байна. RBC хэвлэлд эрэг дээрээс хөл алдаж ус руу унасан кино багийн гишүүнийг Зиничев аврах гэж байгаад амиа алдсан гэж бичжээ. Онцгой байдлын яамны сургуулилалтын тухай кинонд зориулан кино зураг авалт хийж байсан хэмээн зарим эх сурвалж хэлжээ.

RT сувгийн редактор Твиттертээ “Зиничевийн тухай. Тэр зураглаачийн хамт эрэг дээр зогсож байв. Зураглаач халтираад усанд унасан. Нүдээр харсан гэрчүүд хангалттай олон байсан ч хэн ч юу ч бодож амжаагүй. Зиничев тэр хүнийг аврахаар ус руу үсэрсэн боловч чулуу мөргөсөн” гэж  бичжээ.

Зиничев, Мельник нар Путоранскийн байгалийн дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Иркингда голын Китабо-Орон хүрхрээнд амиа алдсан байна.

Previous Post

БУУДЛАГЫН ДАДЛАГА, ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Next Post

О.Гэрэлт-Од: Монгол хүн төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна

Next Post
О.Гэрэлт-Од: Монгол хүн төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна

О.Гэрэлт-Од: Монгол хүн төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.