• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.Өсөхбаяр аваргын эхнэр Нарантуяа СЗХҮТ-ийг удирдаж байхад вискин дор 3 сая төгрөг өгсөн хэрэг хэрэгсэхгүй болов

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/01/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Г.Өсөхбаяр аваргын эхнэр Нарантуяа СЗХҮТ-ийг удирдаж байхад вискин дор 3 сая төгрөг өгсөн хэрэг хэрэгсэхгүй болов

Энэ хэрэг 2016 оны 2-р сард Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн эмнэлэгт гарсан. Тухайн үед энэ төвийг Г.Өсөхбаяр аваргын гэргий Б.Нарантуяа удирдаж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар Н.Алтанхундага, харин эмнэлгийн даргаар Б.Наранбаатар ажиллаж байжээ. Төвийг 3 хоногийн дотор шалгах үүрэг авсан НДЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Х, улсын байцаагч Т.А, Д.М нар тус бүр нь нэг лонх виски, дарс мөн сая төгрөгний хахууль авчээ. Өдгөө тэд нас дээр гарсан эмэгтэйчүүд тул нэрийг нь дурдсангүй. Энэ хэрэгт хахууль авсанаас илүүтэйгээр хахуулийн мөнгийг бүрдүүлж бас өгсөн ч илүү сонирхол татдаг. Гурван байцаагч гурав хоногийн турш төвд ажиллаж  гол нь хуурамч өвчний түүх илрүүлэхээр ЭМДС-гаас туслах үйлчилгээ авсан даатгуулагчийн жагсаалтыг өвчний түүхтэй болон ЭМДС-гийн програмтай тулгаж шалгажээ. Энэ үед эмнэлгийн дарга Наранбаатар физик эмчилгээний өрөөнд Тэгшжаргал, Молор, Мөнгөнсаран, Ундрал, Алтантуул, Энхтуяа, Гантулга, Үүрийнтуяа нарыг  дуудаж яаралтай “зөвлөгөөн” хийжээ.  Дарга шалгалтынхан зөрчил илрүүлсэн агаад акт бичигдэж байгаа аймшигт “мэдээ”-г дуулгасан байна. Ингээд шалгалтынхныг “зөөлрүүлэх”-ийн тулд гарыг нь цайлгахаар болж байцаагч бүрд сая төгрөгөөр өгөхөөр шийдэн мөнгө хураахаар болов. Гэтэл бэлэн мөнгөтэй хүн байсангүй.  Ундрал   “Үйлдвэрчний эвлэлийн дансанд мөнгө байгаа, тэрнийг хэрэглээд дараа буцаагаад хийе” гэсэн санал гаргажээ. ҮЭ нь гишүүдийнхээ төлөө байгууллага тул мөнгийг нь гишүүдийгээ акт төлбөрөөс аргалахад зарцуулах нь “зүй”-д нийцнэ гэж үзжээ. Дараа нь эмч бүрээс 100 мянган төгрөг татаад буцааж хийхээр тохиров. Тэр дор нь Улаанбаатар хотын банкинд очиж ҮЭ-ийн данснаас бэлэн мөнгө авчээ. Ингээд шалгалтынханд өгөх гурван сая төгрөг бүрджээ. Шууд мөнгө өгөх эвгүй тул виски, дарсаар халхавчлах санаа гаргажээ. “Шаварт унасан шарын эзэн” гэдгээрээ эмнэлгийн дарга  байцаагч нар “Та нарыг олигтойхон ч хоолонд оруулж чдасангүй” гээд хүн бүрд бэлгийн ууттай виски, дарс зэргийг өгчээ.  Мөнгийг дугтуйд хийгээд вискиний лонхон дор нуусан гэнэ. Үүний дараа шалгалтын хэсгийн дүгнэлт “зөрчилгүй” гэж гарчээ. Өөрөөр хэлбэл хуурамч өвчний түүх илрээгүй бөгөөд ЭМДС-гаас мөнгө гаргуулсан нэхэмжлэлийн жагсаалт даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зардлын програмтай яг таг “тохирчээ”. Энэ дүгнэлт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын газрын дарга Баясгаланг гайхшруулсанд эмч Молор луу залгаж  “Чи худал хэлсэн юм уу, даатгалын шалгалтаар юу ч гараагүй гэсэн, шалгалтынхан хий стор бичигдээгүй гэж байна” гэсэнд “Шалгалт хийгдэж байх үед эмч нараас мөнгө хурааж байцаагч нарт өгнө гэж яригдаж байсан, тэр мөнгө өгөх асуудал нь болсон юм байгаа биз дээ” хэмээснээр хахуулийн хэрэг илэрсэн түүхтэй.

  Хэрэг дэгдмэгц байцаагч нар бүгд л бэлэгний уутны ёроолд дугтуйтай мөнгө байсныг огт мэдээгүй гэж “гүрийсэн”. Эмнэлгийн даргыг дуудаж хахуульд өгсөн виски, мөнгийг харуулахад “тэнэг юм хийчихлээ” гэхээс өөр юм хэлээгүй гэдэг. Энэ хэрэг хуулийн байгууллагуудын дунд таван жил “дуншсан”. Өмгөөлөгч нь тухайн үед төвийг удирдаж байсан удирдлага болон мөнгө өгөх шийдвэр гаргасан “зөвлөгөөн”-д оролцсон бүх эмч нарыг хахууль өгсөн хэрэгт үгсэн тохиролцож, дэмжлэг үзүүлсэн хэмээн холбогдуулан шалгуулах хүсэлт гаргасан. Шүүх хэргийг саяхан хэлэлцээд 2015 оны Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны таван жил өнгөрсөн хэмээн хэрэгсэхгүй болгож яллагдагч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Гэхдээ эмнэлгийн дарга асан З.Наранбаатараас хахуульд өгсөн мөнгө, вискиний зардал болох 3,1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Previous Post

Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо загвар өмсөгч болно

Next Post

Макс Жонсоноос 19 сая доллар залилсан хэргийн араас Б.Хурц гарч ирэх үү?

Next Post
Макс Жонсоноос 19 сая доллар залилсан хэргийн араас Б.Хурц гарч ирэх үү?

Макс Жонсоноос 19 сая доллар залилсан хэргийн араас Б.Хурц гарч ирэх үү?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.