Хүмүүний амьдралын бүхий л дурсамж, ой санамж хадгалагдан үлддэг уураг тархийг эмнэгч, мэдрэлийн мэс заслын эмч бол бидний ой санамжаас давсан шинжлэх ухааныг бүтээгчид юм. Энэ удаа бид удам дамжсан мэдрэлийн мэс засалч, Монгол Улсын гавьяат эмч, клиникийн профессор, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Хайруллагийн Хусаянтай ярилцсан юм.
– Хавдар хэмээх аймшигт өвчинд монголчууд дарлуулаад удаж байна. Үүн дотор тархины хорт хавдрын өвчлөл бас багагүй хувийг эзэлж байна. Энэ өвчин ихсээд байгаагийн гол шалтгаан нь юу байгаа бол. Ер нь тархины хорт хавдрын өвчлөл тоон мэдээллийн хувьд ямархуу байна вэ?
–Монгол Улсад хортой болон хоргүй хавдрууд жил ирэх тусам нэмэгдэж байна. Хэдхэн жилийн өмнө бид жилд ойролцоогоор 125 хагалгаа хийдэг байсан бол одоо 1200 хагалгаа хийж байна. Энэ төрлийн өвчлөл бараг 11 дахин нэмэгдсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр, оношлогооны чадамж дээшилж, хүмүүс эрүүл мэндээ анхаарал тавих нь нэмэгдсэнээр өмнө тархины хавдартай өвчтөнүүдийн хавдарын хэмжээ атгасан гар шиг том болоод эмнэлэгт ханддаг байсан бол одоо бүдэн шувууны өндөг шиг байхад нь оношилж авахуулж байна. Мэдээж эрт оношлогдоод хагалгаа хийлгэж байгаа хүний эрүүл мэнд амьдралын чанарт энэ нь илүү сайн. Хавдар томрох тусам бусад эрүүл эрхтэнээ гэмтээдэг. Хавдар байсан эзлэхүүнийг авахаар тэнд тэр хэмжээний их эд эсийн дутагдалд үүсэж байдаг. Зөвхөн тархи гэлтгүй элэг бөөр нуруу нугас гэх мэт эрхтний хавдарууд хүртэл үүнтэй ижил шүү дээ.
-Хавдар байсан газар эд эсийн дутагдал үүснэ гэлээ. Энэ орон зайг нөхөн төлжүүлэхийн тулд ямар эмчилгээ хийдэг вэ?. Эм тарианы нэр дурдахаас гадна та эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч байгаа эмчилгээний талаарх мэдээллээ хуваалцвал?
Дээр дурдсан хагалгааны дараах эд эсийн сэргэлтэд олон эмчилгээ хийдэг ч хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны технологиор хийгдсэн хүний эхэсийн тарилга “LAENNEC” гэсэн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг. Энэ тарилга бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр дүн маш сайн бүтээгдэхүүн юм. Эхэсийн бэлдмэл гээд Япон, Солонгос, Орос, Казак, Монгол, европын зарим улсууд болон ойрхи дорнодын улсууд өргөн хэрэглэж гайхамшигийг нь мэдэрсээр, үр дүнг нь үзэж, эрүүлжсээр байна. Олон төрлийн өвчинд тустай, ийм сайн эмчилгээний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж, эрүүл мэндийн салбарт, эмчилгээнд нэвтрүүлсэн нь маш сайшаалтай юм.
-“LAENNEC” бол хүний эхэсийн найрлагатай бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнийг олон өвчинд тустай гэж сонссон ч тархи мэдрэлийн гаралтай өвчлөлд хэрхэн яаж нөлөөлдөг вэ. Та энэ эмчилгээний үр дүнгийн талаар товчхон тайлбарлаж өгөөч?
Энэ бүтээгдэхүүн зөвхөн хавдар авсан, цус алдсан хүмүүсээс гадна унадаг татдаг, саажилттай өвчтөнүүдэд ч мөн үр дүнтэй. Ямар нэгэн гэмтлээс болоод тархины эд эс нь тэр хэсэгтээ сорвижсон байдаг. Энэ сорвижилтоос тархинд болоод таталт, уналт өгдөг голомт үүсдэг. Үүнийг манайхан хуучин бол эмээр эмчилдэг байсан. Уйланхай болон сорвижилтод лизис буюу хайлуулах эмчилгээг хийгээд байдаг. Эмчилгээгээр тэр голомтыг хайлуулж байгаа ч тэр гэмтсэн хэсгийг эргээд төлжүүлэх эмчилгээ дутмаг байсан. Эмчилгээний дараа эд эсийг төлжүүлэх зорилгоор манай Монголд алое гээд тариаг хийж байсан. Одоо хэргэлэж буй “LAENNEC” тариа бол Алое-с 10, 20 биш 100 дахин үр дүнтэй, маш сайн тарилга байгаа юм.
-Та нарийн мэргэжлийн мэс засалч. Таны үйлчүүлэгчдээс, тархи мэдрэлийн гаралтай өвчлөлд олон хүн энэ эмчилгээг хэрэглэж үзсэн байх. Ямар нэгэн сайн жишээ дурдаач гэвэл?
Би өөрийнхөө эмчилгээний практик туршлагад хэрэглэсэн тохиолдлууд нь ихэвчлэн гэмтэлтэй хагалгааны дараа хүмүүст санал болгож хэрэглүүлсэн нь маш үр дүнтэй байсан. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань нөхөн төлжүүлэхдээ маш сайн нь илт мэдэгдэж байгаа. Мөн мигрень гээд толгой маш хүчтэй өвддөг өвчинтэй өвчтөн маань хэрэглээд одоо огт өвдөхөө больсон.
-Монголчуудад түгээмэл тохиолдоод байгаа өвчлөлийн нэг нь тархины саажилт. Цус харвалтаас үүдэлтэй энэ эмгэгт хэрэглэж үзсэн болов уу?
Саажилттай болж байгаа хүмүүсийн хувьд зүгээр байж байгаад саажилттай болдоггүй. Ямар нэгэн эмгэг байгаа учраас саажилттай болдог. Эдгээрт энэ хүний эхэсийн эмчилгээ маш сайн үр дүнтэй байгаа. Яагаад саажилт үүсдэг талаар эхлээд товч энгийн үгээр тайлбарлаж өгье. Тархинд цус харвах нь нэгдүгээрт судас хагарч их хэмжээний цус гарч, тэр хэсэгт мэдрэлийн эсүүдийн дарлагдал үүсэх. Хоёрдугаарт, мэдрэлийн эсүүд тэжээлийн дутагдалд орж үхжин тархины хөдөлгөөн хариуцсан тэр хэсэг үйл ажиллагаагүй болоод саажилттай болдог. Тиймээс харвалт өгсөн хүмүүсийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэж, харвалтыг эрчимтэй эмчлэхийн зэрэгцээ “LAENNEC” тариаг хэргэлэх нь харвалтаас сэргээхэд маш их дэмжлэг өгдөг.
-Манайхан мэдрэлийн эд эсүүдийг сэргээдэг, хамгаалдаг гээд олон төрлийн эм уугаад байдаг шүү дээ?
Эд эсүүдийн эргэн сэргээх процесст эмийн эмчилгээ сайн үр дүн үзүүлдэг ч үүний зэрэгцээ хүний эхэсийн тарилга “LAENNEC”-ыг хоёр ампулаар булчин болон дуслаар тарьж хэрэглэснээр илүү үр дүнд хүрч байна. Илүү үр дүн гэдэг нь эд эсүүдийн нөхөн сэргэх процесс нь харьцангуй богино хугацаанд сэргээгдэж байгаа нь практикт ажиглагдаж байна. Энэ нь өвчтөний тамир тэнхээ дээшилж, орчинтой харьцах харьцаа (хэл яриа, сэтгэн бодох чадвар, амтлах мэдрэмж), хөдөлгөөний эвсэл сайжрах зэрэг мэдэгдэхүйц шинж тэмдгүүд харагдаж байна.
-Эхэсийн гаралтай энэ тариаг мэдрэлийн нөхөн сэргээх эмчилгээнээс гадна өөр ямар өвчинд хэрэглэж болох вэ?
Энэ тариа олон өвчинд тустай. Тухайлбал, гэмтэл, харвалт, мэс засал, элэг цөс, хавдрын эмч нар байнга хэргэлэх боломжтой. Жишээ нь, манайд шөрмөс нь тасарсан, нугас нь гэмтсэн хүмүүс, тамирчид цөөнгүй байдаг. Дэлхий даяараа найдлагагүй гээд хаяад байсан зарим хүмүүс дунд энэ эмчилгээг хийх шаардлагатай хүмүүс олон байгаа ч хүн болгон хийлгэж чадахгүй байгаа нь энэ тарианы үнэ цэнэтэй холбоотой байгаа байх. Зарим хүний эмчилгээнээс харж байхад, үр дүн бол харьцангүй сайн байгаа. Энэ тарилга бол өөрөө өртөг өндөртэй учраас Япон улсдаа даатгалтай эмийн жагсаалтад оруулж өгсөн байдаг. Зөвхөн цус харвах, тархины хавдар, нуруу нугасны гэмтлээс гадна элэгний хатуурал (цирроз ) зэрэг эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих шаардлагтай эмгэгүүдэд үр өндөр дүнтэй байна.
-Түрүүнд та хавдрын дараах эмчилгээнд хэрэглэж болно гэж байсан. Тэгвэл хавдартай хүмүүс хэрэглэж болохгүй гэсэн үг үү?
Энэ тариа бол хавдрын эсийг дэмжихгүй учир хэрэглэж болно. Хорт хавдартай хүний эсийг өдөөдөггүй (өсгөдөггүй ) нь нотлогдсон. Одоогоор бүртгэгдсэн тохиолдол байхгүй.
-Энэ тариаг хийлгэхэд сөрөг нөлөө үзүүлэх, хориглох заалт байдаг уу?
Би нэлээд олон үйлчлүүлэгчдэд жорын дагуу хэрэглэсэн ч одоогоор сөрөг зүйл илэрсэн юм алга. Харин дааврын эм бэлдмэл, дархлал дарангуйлах эм бэлдмэл, сүрьеэгийн эсрэг эм ууж байгаа өвчтөн хэрэглэхгүй.
-Манайхан богино хугацаанд эмчилгээний үр дүн шаарддаг улс. энэ тарианы хувьд үр дүн нь хэр хугацаанд мэдэгддэг юм бол?
Бүтээгдэхүүний тун хэмжээг нас, биеийн онцлог, өвчний зовиур зэрэгт тохируулан эмчийн заавраар хэрэглэнэ. Үр дүнгийн хувьд өвчний хүнд, хөнгөн явцаас шалтгаална. Ер нь бол үр дүн нь нэг, хоёр сарын дараа мэдэгдэж байна. Миний ойр дотны хүмүүс бас хэрэглэсэн. Илэрхий мэдэгдэж байгаа. Зарим нь нойргүйдэлтэй байсан бол хэвийн болж амьдралын идэвх нь сэргээд өөдрөг сэтгэлгээтэй болж ирсэн.
Эхэсийн тариаг тамирчид хэрэглэвэл маш сайн үр дүнтэй. Ер нь царай төрх нь залуугаараа харагддаг тамирчид цөөхөн байдаг. Яагаад гэвэл жишээ нь 40 жил хэрэглэх шинэ эсийн нөөцөө хурдан хугацаанд шавхаад дуусгадаг учир тамирчид хэрэглэх нь зүйтэй юм шиг санагддаг.
-Эрүүл хүмүүс хэрэглэж болох уу?
Болно. Эрүүл залуу байя, урт наслая, өвчин зовлон тусахгүй байя гэвэл шууд л энэ хүний эхэсийн тариаг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
-Тархи мэдрэлийн ядаргаа, өвчлөл гэснээс хаврын улиралд тархи ядраад зогсохгүй биеийн дархлаа сулраад бие бүхэлдээ ядардаг. Жишээ нь эхэсийн гаралтай тарилга ядаргаанд яаж нөлөөлөх вэ. Эрч хүчээр тэтгэж чадах уу?
Хавар болохоор ядарч сульдаад, дархлаа сулрах, хууч өвчин сэдрэх зэрэг нь биеийн дархлаатай холбоотой л доо. Тухайлбал, тэнцвэртэй ажиллаж байгаа эд эсүүд маань бүгд хоорондоо уялдаа холбоотой байдаг. Жишээ нь өнчин тархи бүх булчирхайг удирдаад тэнцвэржүүлдэг. Энэ нь алдагдаад ирэхээр эд эсүүд маань өлсгөлөн болж байгаа ба бусад шалтгаанаас үүдэлтэй бие сулрах, ядрах, өвчлөх шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эхэсийн тариаг хэрэглэж болно. Эхэсийн тариа нь бие организмыг залуу байлгах эрч хүчтэй байлгах үйлчилгээтэй. Нэг ёсондоо эд эсүүдийн өлсгөлөнг зогсоож тэжээл өгч байна гэсэн үг. Үс арьс хөгширдгийн адил дотор эд эсүүд, эрхтэнүүдэд маань ч мөн адил хөгшрөлт явагдаж байдаг. Тиймээс нөхөн төлжилтөд маш тустай.
-Япончуудын эрүүл урт наслалтын бид хооллолт, далайн гаралтай бүтээгдэхүүн гээд олон зүйлтэй холбон тайлбарладаг ч энэ эхэсийн тариатай холбоотой юу?.
Япопчуудын оворгүй байгаа нь мэдээж хоол хүнс, орчин нөхцөл гээд олон зүйл нөлөөлдөг. Гэсэн ч энэ эхэсийн тарианы нөлөөлөл их бий гэж боддог. Би Японд хагалгааны туршлага судлаад хамтарсан хагалгаанд нэг удаа орохдоо 30 орчим насны царайтай өвчтөнд хагалгаа хийх гэж байна гэж таамаглатал 66 настай хүн байх жишээтэй. Мөн Францууд хэрэглэж байна, бүр Victory Secret-н загвар өмсөгчид хүртэл хэрэглэдэг юм байна лээ.
-Магадгүй, хүмүүс энэ бүтээгдэхүүнийг сонирхож байвал хаанаас авах, хаана хандаж зөвлөгөө мэдээлэл авах вэ?
-Энэ тарилгыг “Монос”, “Ази фарм”, “Монгол эм импекс”, “Хүрмэн”, “Тавин ус”, “Астра фарм”, “Монфарм”, “Бэриш фарм” “Баянгол мед” зэрэг бүхийл томоохон эмийн сангуудад худалдаалдаг.
Эмчийн зөвлөгөөг: 8003-2442, 8007-2442, 8006-2442 дугаарын утсаар авах боломжтой. Мөн www.laennec.mn ээс мэдээлэл авч болно.
Discussion about this post