• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Э.Оюунболд, Э.Нямаа хоёрын барилдаан үндэсний бөхийн “үхширсэн”, хоцрогдсон үзэгдлийн нэг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/18/2021
in Онцлох мэдээ, Спорт
0
Э.Оюунболд, Э.Нямаа хоёрын барилдаан үндэсний бөхийн “үхширсэн”, хоцрогдсон үзэгдлийн нэг
Хүйд долоон худагт болж өнгөрсөн Монгол бөхийг Геннист бүртгүүлсний 10 жилийн ойн барилдаан юутай ч болж өндөрлөлөө. Архангай “хүчит хар” Санжаадамба, С.Мөнхбат аварга, Пүрэвдагва арслан барилдаагүй болохоор чансаа өндөр хүчит бөхчүүдийн барилдаан гэж хэлэхэд хэцүү. Дээр нь Ерөнхийлөгч, ерөнхий сайдын нутгийн “орчин үеийн ноёны бөх”, допингтой аварга Э.Оюунболдыг тойрсон шуугиан.
Монгол Улсынын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Гэтэл 4 төрлийн сэргээш хэрэглэсэн гэх Э.Оюунболд допингийн аварга цолтойгоо барилдаж, харин нэг төрлийн сэргээш хэрэглэсэн гэх Д.Цэрэнтогтох начин цол чимгээ хураалгаж, барилдахгүй өнжих нь шударга ёс уу? “Где ШОДОРГОС, где ТЭГШ ЭРХ” гээд яривал ноёны бөхийн өмнөөс нүүр улаймаар.
Мөн “допингтой аварга” Э.Оюунболдын тавын давааны барилдаан. Өмнөговийн Э.Нямаа гэх залуутай барилдаж унасан. Тэр Э.Нямаа ч олны хэлсэнчлэн, “ар хударга”, ичих нүүхэндээ элэг наасан” мэхээр ялсан. Залуу хүн тэгж ялсанд орвол тээглээд уначихсан нь дээр биз. Хэл чимээгүй, араас зуудаг нохой шиг муухай харагдаж байна лээ. Тэр “допингтой аварга” гэж хэл аманд ороод буй Оюунболд нь айлын найрнаас гараад “морь харах” гэж байгаа юм шиг бөхийн дэвжээн дээр өрсөлдөгч бөхдөө зүгээр нуруугаа харуулаад алхаж явдаг. Жүдо, чөлөөт бөх, сумо, ер нь ямар ч бөхийн түүхэнд ийм назгай үйлдэл харагддаггүй. Спорт, тэгээд үнэн хүчээ үзэж байгаа бол тэгж хөшилдөж алхах завгүй барилдана биз дээ. Энэ нь үндэсний бөхийн нэг хоцрогдсон, үхширсэн үзэгдлийн нэг хэсэг биз.
Мөн Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж хардах бас нэгэн үндэслэл гарчээ. Э.Оюунболд тавын даваанд аймгийн арслан Э.Нямааг амлан авч өвдөг шороодсон.
Тус даваанд улсын аварга П.Бүрэнтөгс Э.Нямааг амлан авах гэхэд Э.Оюунболд “Битгий амлаж аваарай. Зөрүүлчих” гэж учирлаж гуйсан гэх мэдээлэл байна.
Ингээд өөрөө Э.Нямааг амлан авч унасан бөгөөд үүнийг зохион байгуулалттай буюу зорилготой унаж өгсөн хэмээн бусад нь бөхчүүд нь хардаж байгаа аж. Учир нь таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Харин Э.Оюунболд допингийн шинжилгээг өгөхгүй хэмээн зугатаасандаа Э.Нямаатай хуйвалдаж унаж өгсөн байх магадлалтай гэж буй аж. Түүнээс Ц.Содномдоржийг давчихаад Э.Нямааг давахгүй байх магадлал бага бөгөөд хэрүүл, зарга тахимаа үүсгэлгүй өгсөн нь ийнхүү хардлага дагуулсан байна. Энэ бүхнээс дүгнээд Э.Оюунболдыг энэ удаагийн барилдаанд ч допингтой оролцсон гэж бусад бөхчүүд хардсан талаар эх сурвалж хэллээ.
Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Э.Оюунболдыг унасан даруйд бөхийн барилдааныг орхин явсан гэх яриа ч Хүйн долоон хутагт гарчээ.
Previous Post

Ерөнхий сайд асан А.Амарын хэрэглэж байсан нүдний шил, ширээ

Next Post

“БАГАНУУР” ХК ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ХҮЧИЛТӨРӨГЧИЙГ ҮНЭГҮЙ ҮЙЛДВЭРЛЭН ӨГЧ БАЙНА

Next Post
“БАГАНУУР” ХК ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ХҮЧИЛТӨРӨГЧИЙГ ҮНЭГҮЙ ҮЙЛДВЭРЛЭН ӨГЧ БАЙНА

“БАГАНУУР” ХК ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ХҮЧИЛТӨРӨГЧИЙГ ҮНЭГҮЙ ҮЙЛДВЭРЛЭН ӨГЧ БАЙНА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.