Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг Хан-Уул дүүрэгт зохион байгуулжээ. Энэ талаараа
“Нийслэл хотын үүд хаалга болсон Хан–Уул дүүргээс өглөөний мэндийг хүргэе.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг тус дүүрэг дээрээс зохион байгуулж байна.
Хан-Уул дүүрэг нь 195.927 мянга хүн амтай, 52.769 мянган өрхтэй, 20.103 аж ахуйн нэгж, үйлдвэр, компани, нөхөрлөл, хоршоотой, 43 сургууль, 126 цэцэрлэгтэй, эрчимжсэн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий газар тариалан хөгжсөн бүс нутаг юм.
Тус дүүрэг нь 48.500 га нутаг дэвсгэртэй, үүнээс 21.1 хувь буюу 10.226 га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс, 67,6 хувь буюу 32.763 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11,3 хувь буюу 5.499 га нь хот суурин, зам харилцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газарт хамаардаг.” гэжээ.
Discussion about this post