• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 30 цэцэрлэгийн цагийн хуваарийг 07:00-20:00 цаг байхаар ажиллаж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/14/2021
in Улс төр
0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 30 цэцэрлэгийн цагийн хуваарийг 07:00-20:00 цаг байхаар ажиллаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхантай нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн сонгосон 30 цэцэрлэгийн цагийн хуваарийг 07:00-20:00 цаг байхаар ажиллаж байна. Ингэснээр хүн бүр 07:30 цагт хүүхдүүдээ хүргэж өгөх гэж түгжрэх биш, шаардлагатай бол 30 минутын өмнө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, бүгд 17:30 цагтай уралдаад түгжрэлд гацахын оронд ажлаа зохицуулаад хүүхдүүдээ очиж авах боломжтой гэсэн үг. Тиймээс эхний ээлжид 30 цэцэрлэгт энэ туршилтаа хийгээд, үр дүн гарвал нийслэлийн бусад цэцэрлэгт ч хэрэгжүүлнэ” хэмээлээ. Сонгогдсон 30 цэцэрлэгт нэмэлтээр ээлжийн багш авах бөгөөд ингэснээр цэцэрлэгийн багш нарын ачааллыг хөнгөвчлөх боломжтой юм.
Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь нэг хүүхдэд 900 төгрөгийн үдийн цай олгогддог байсан бол энэ жилээс 1500 болгон нэмсэн. 2021 оны хичээлийн жилд 1-5-р ангийн сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах бол 2022 оноос 5-9-р ангийн сурагчид, 2023 оноос 9-12-р ангийнхныг хамруулахаар ажиллаж байгаа юм.
Сургууль, цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн parent.edu.mn сайтаар явагдана. Ийнхүү наймдугаар сарын 16-30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарна.
Previous Post

ТОКИОГИЙН ОЛИМПИЙН ТАМИРЧДЫН ТОСГОНЫГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛГОНО

Next Post

АРХИДАХ НЬ ЖАРГАЛ АГСРАЛЦАХ НЬ ЦЭНГЭЛ ҮҮ

Next Post
АРХИДАХ НЬ ЖАРГАЛ АГСРАЛЦАХ НЬ ЦЭНГЭЛ ҮҮ

АРХИДАХ НЬ ЖАРГАЛ АГСРАЛЦАХ НЬ ЦЭНГЭЛ ҮҮ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог
  • Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх
  • Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов
  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.