• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Үзэсгэлэн гоо энэ бүсгүй дуунд мөнхөрчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/09/2021
in Бусад
0
Үзэсгэлэн гоо энэ бүсгүй дуунд мөнхөрчээ

Монголын үндэсний телевизийн анхны нэвтрүүлэгчдийн нэг С.Батсүрэн гэж үзэсгэлэн гоо сайхан бүсгүй байлаа. Нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж түүнд зориулж “Миний алаг нүдэн сайн сууж байна уу ? “ шүлгийг бичиж нэрт хөгжмийн зохиолч Д.Баттөмөр аялгуу хийснээр олонд түгсэн билээ. Тэрбээр “Хүргэн хүү” киноны Должинд тоглосон. Ингээд дуунд мөнхөрсөн бүсгүй С.Батсүрэнгийн бичиж үлдээсэн дуртгалаас уншигч таны сонорт өргөе.

…1960 аад оны сүүлчээр монгол тeлeвиз нээгдэж манай зохиолч яруу найрагч нар өөрсдийн бүтээлээсээ ард түмэндээ цэнхэр дэлгэцээр хүргэх боломж нээгдсэн учир олон сайхан хүмүүстэй нэвтрүүлэгч бид ч дотно танил болцгоосон юм.
Харин бид зөвхөн даваа гарагт амардаг байсан. Амралтын энэ өдөр гэр орны ажлаа амжуулж оройн хоол ундаа бэлтгэж суутал хаалга тогшив.Үүдээ нээвэл яруу найрагч М.Цэдэндорж, Ш. Сүрэнжав хоёр бас нэг хүний хамт зогсож байв. Би их балмагдаж айх гайхах зэрэгцээд үүднээсээ буцаалтай нь биш тэднийг орохыг урилаа.

Найрагчид манай өрхийн тэргүүнтэй мэнд усаа мэдэж эрчүүдийн хоорондох энгийн яриа ярин саатсны эцэст, Цэдэндорж гуай тунгалаг шилний цаанаас намайг цоо ширтэн “чамтай нэг чухал юмны талаар ярих гэсэн юмаа” гэж зөөлөн шивнэв.

Миний бүх биe халуу оргиж, хань нөхрийнхөө дэргэд ичиж, санаа зовоод хүмүүсийн яриаг хурдан дуусгаад мань нөхдийг явуулах бодолтой байв.
Гэсэнч тэд нар миний үгэнд яахин орох билээ. Хэлэх гэсэн санаагаа eрөнхийд нь хэлж орхив. Яруу тансаг шүлгийн утга агуулгыг хальт сонсвол нөхрөөс минь гуйчих шиг болсон. Би ихэд эвгүйцэн хоёр найрагчийг бараг түлхэх шахам гаргав. Энэ бүхнийг сонсоод огт дуугүй суух нөхрөө ч гайхав.

Тэр хоёр манайхаас гараад хэв журмынхантай таараад юунд орилж хашхираад байгааг лавлахад нь, “Тэр хүүхэн галт тэрэгний машинистыг зохиолчоор солихгүй гэнэ ээ” гэж дахин дахин хэлсэн гэдэг.

Түүнээс хойш он жил өнгөрч нэг л өдөр монгол тeлeвизийн программын хэлтэст хамт ажиллаж олон сайхан нэвтрүүлэг бүтээл хамтарч хийсэн дээ. Харин 1982 оны нэгэн шуургатай өдөр ундандаа явахаар гарч иртэл тэртээ кассны өнцөг дээр Цэдэндорж найрагчийг зогсож байхыг хараад яваад очтол нэг л сонин нөгөө хорвоог таньдаг хонин бор нүднээс нь нулимсан дусал гоожиж байхыг би сүүлчийн удаа харсан юм. Монголын авьяаслаг найрагч маань тэр өдрөөс хойш тавхан хоног амьд явсан даа.

Previous Post

Жастин Биберийн үзэсгэлэнт эхнэр

Next Post

“Монполимет”-ийн Гарамжавын ихэр зээ хүүгийн нэг 10 дугаар Богдоор тодрох нь гарцаагүй болж, Гандан хийд гутал сэнтийг нь бэлджээ

Next Post
“Монполимет”-ийн Гарамжавын ихэр зээ хүүгийн нэг 10 дугаар Богдоор тодрох нь гарцаагүй болж, Гандан хийд гутал сэнтийг нь бэлджээ

"Монполимет"-ийн Гарамжавын ихэр зээ хүүгийн нэг 10 дугаар Богдоор тодрох нь гарцаагүй болж, Гандан хийд гутал сэнтийг нь бэлджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.