Энэ сарын 11-нд буюу 17 дугаар жарны төмөр үхэр жилийн намрын тэргүүн сарын шинийн гуравны Дашнямтай өдөр Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд Аравдугаар Богдын хойд дүрийг тодруулж, сэнтийд нь залахаар зэхэж байна. Энэ үйл явдалд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц гуай оройлон оролцож байгаа гэх. Тиймээс хөдөө орон нутгийн сүм хийдийн том мяндагтан ирэхээр цуглаж байгаа аж.
Аравдугаар Богдын дүрээр 2015 оны 5 дугаар сарын 04-нд АНУ-д мэндэлсэн, Монгол Америкийн давхар иргэншилтэй хүү тодорчээ. Энэ хүүгийн аав нь Ч.Алтаннар, ээж нь Н.Мөнхнасан гэдэг. Н.Мөнхнасан нь УИХ-ын гишүүн асан “Монполимет” компаний захирал Ц.Гарамжавын охин гэдгийг хүмүүс андахгүй. Чойжамц хамба тэргүүтэй лам нарын тодруулсан энэ хүү Агуйдай, Ачилдай нэрт ихрийн өрөөсөн, дээрээ хоёр эгчтэй гэнэ.
Discussion about this post