Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийг УДЭТ-ын бэр. Гэр бүлийн хүн нь УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетт зэрэг жүжигт тоглож байсан. Мөн “Тэрбумын хэрэг” киног хамтлагаараа продюсерлэн тоглосон. Залуу хос удам залгах бяцхан хүүтэй. Спорт сонирхогч нэгэн залуу “Монгол улсын гавъяат тамирчин, Хүндийн өргөлтийн М.Анхцэцэг түрээсийн байрнаасаа энэ сарын 15-нд гарна. Түүнийг байртай болгоё” хэмээн цахим орчинд хандивын аян өрнүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү цахим хандивтай холбоотойгоор М.Анхцэцэг мэдэгдэл бичжээ.
Тэрээр “Сайн байна уу? Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж, энэ аяныг зогсоолоо. Дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү!Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй, маш их баярлалаа” гэсэн байна.
Discussion about this post