• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ханхүү Чарльз 53000 га талбайд эко жимс жимсгэнэ тариалжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/09/2021
in Хүмүүс
0
Ханхүү Чарльз 53000 га талбайд эко жимс жимсгэнэ тариалжээ

Хун тайж, ханхүү Чарльз нийтдээ 53 000 га талбайд байгаль дэлхийд ээлтэй, эрүүл мэндэд тустай цэвэр “Эко-Био” тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ сүүлийн 30-аад жил тарьж ургуулж яваа. 90 гаруй настай хатан хааны дараа Их Британийн хаан ширээг залгамжлах ханхүү тариачин өвгөн шиг амьдардаг. Нар салхинд хамар, хацар нь улайж холцруутсан, мойногшсон том гартай.

Ханхүү Чарльз 1990-ээд оны эхэн үеэс Duchy Original хөтөлбөрөө хэрэгжүүлж, Лондон хотоос холгүй орших Highgrave буюу Charles-ын байшин гэж нэрлэдэг эдлэндээ ямар ч химийн бордоо, усалгаа хэрэглэхгүй органик байгалийн бордоо хэрэглэж жимс ногоо тариалж эхэлжээ. Эхэндээ зөвхөн өөрийн гэр бүлийн хэрэгцээг хангаж байсан бол одоо дэлхийн захд зарагдаж байна.  Дээд зэрэглэлийн цэвэр эко бүтээгдхүүн, дээр нь ирээдүйн Английн эзэн хаан тарьсан болохоор хүмүүс бүр их сонирхон худалдаж авдаг. Жимс ногоо нь борлогдож жилдээ хэдэн зуун сая еврогийн орлоготой олдог байна.

  Ханхүү Чарльз өөрийн мэдлийн 770 га талбайд цэвэр тариа буудай, жимс хүнсний ногоо тариалж, 8 га газарт дэлхийн олон орны ой мод ургамал, цэцэгс суулган ургуулж ойжуулжээ. Тэнд цэвэр эко өвс ургамал идсэн мал амьтан, тахиа гахай өсгөн үржүүлж байна. Мөн 70 насны ойн жил бэлэг болсон юм шиг  төрсөн ач хүү George-доо зориулан нярай болон хүүхдийн арчилгаа, гоо сайхан косметик, саван шампуан үйлвэрлэн гаргажээ.

   Английн гүн угсаатай 23 хэргэмтэн Ханхүүтэй хамтран 53 000 га талбайд цэвэр эко тариа будаа, жимс, хүнсний ногоо тариалж мөн цэвэр органик усан үзмийн дарс нэрж гаргасан байна. Тэрчлэн  Английн Newquay хотын Nanslendan дүүрэгт ханхүү Чарльз-ын санаачлагаар барилгын материал нь хүртэл химийн хольцгүй тоосгоор баригдсан цоо шинэ эко хотхон байгуулжээ. Энэ хүүхдийн тоглоомын талбай нь байгальд ээлтэй, хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, хоргүй материалаар баригдсан. “Газрын хөрсөө сайн эмч шиг эмчилж сувилж чадвал, газар танд баялгаа харамгүй хайрладаг юм”… гэж Ханхүү Чарльз хэлжээ. Үхэр, хонины фермээсээ жилдээ 900 мянган литр сүү сааж, цэвэр органик 200 хонь, үхрийн дээд зэрэглэлийн мах нь дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлогддог байна.

Previous Post

ОУ-ын химийн олимпиадад Орчлон сургуулийн сурагч О.Тэмүжин мөнгөн медаль хүртлээ

Next Post

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 665 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Next Post
Нийслэлийн хэмжээнд он гарсаар 665 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 665 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.