• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

БУГАН ХӨШӨӨ ЯЗГУУРТНЫ ДУРСГАЛ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/06/2021
in Нийгэм
0
БУГАН ХӨШӨӨ ЯЗГУУРТНЫ ДУРСГАЛ

Хүрэл ба төмөр зэвсгийн үед Төв Азид оршин сууж байсан эртний нүүдэлчдийн түүх, соёл, зан үйл, урлаг, оюун санааны төлөөлөл болсон буган хөшөөг нас барсан хүнийг тэр тусмаа язгууртан, баатруудыг төлөөлүүлэн босгосон дурсгал гэдэгтэй ихэнх судлаачид санал нийлдэг билээ. Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 2 буган хөшөөний тайлбарыг хүргэж байна.
Өв соёлоо хамгаалъя, хайрлая! 🇲🇳🇲🇳🇲🇳
СӨРТИЙН ДЭНЖИЙН БУГАН ХӨШӨӨ
Он цаг: НТӨ 1000-600
Хэмжээ: Өндөр 160 см, өргөн 33 см, зузаан 29 см
Материал: Боржин чулуу

Энэхүү буган хөшөөг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сөртийн дэнж хэмээх газраас Монгол-Оросын хамтарсан “Төв Азийн археологийн судалгааны анги” 2006 онд илрүүлэн олжээ. Сонирхолтой дүрслэл бүхий уг хөшөөг 2007 онд тус музейд шилжүүлэн авчирсан ба хөшөөнд сийлсэн хос загас, ороомог дүрс болон тэрэгний дугуй мэт хигээст хүрд зэрэг нь буган хөшөөний соёлд маш ховор тохиолддог дүрслэлүүд юм.

МОРИН ТОЛГОЙН БУГАН ХӨШӨӨ
Он цаг: НТӨ 1300-800
Хэмжээ: Өндөр 158 см, өргөн 34.5 см, зузаан 32 см
Материал: Боржин чулуу

Уг буган хөшөөг археологич Д.Наваан 1980-аад оны үед Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Морин толгой хэмээх газраас анх илрүүлэн судалжээ. Монгол-Солонгосын хамтарсан “МОН-СОЛ” төслийн судлаачид 2000 онд музейд шилжүүлэн авчирсан. Хөшөөнөө дөрвөн том буга, дөрвөн жижиг бугыг загварчилан сийлсэн бөгөөд мөн унжлагатай цагирган ээмэг, нум сум, хуйтай чинжаал, бамбай зэрэг эд зүйлсийг тус тус дүрсэлсэн байна.

 П.Цэндмаа

Previous Post

УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Next Post

Андреас Загилис: Сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол Улс

Next Post
Андреас Загилис: Сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол Улс

Андреас Загилис: Сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол Улс

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.