“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь МАН-ын Нарийн Бичгийн Дарга асан Ц.Бат-Энхийг томилжээ. Ц.Бат-Энх ажлаа хүлээн авчээ. Өмнө нь тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-т Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. Хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий Захирал Х.Бадамсүрэн уг шийдвэрийг гаргахын тулд Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газартай зөвшилцөх учиртай. Өнгөрсөн Баасан гарагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар Ц.Бат-Энхийг томилохыг ТӨБЗГ хүлээн зөвшөөрч тус томилгоо ийнхүү хийгдсэн байна.
Ц.Бат-Энх нь 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан “Симба” Батаагийн бага дүү. Тэрбээр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа ажилтнаа шанаадаад ажлаа өгч байсан. Мөн 2020 оны 2 дугаар сард Сөүл-Улаанбаатар онгоцоор ирэхдээ “МАН-ын нарийн бичгийн дарга байна, тусгаарлалтад орохгүй” гэж томорч байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэтэд нэр дэвших эрхээ алдсан хүн. Гэвч нам дагавал ам тосдоно гэгчээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албанд тухлаад авлаа.
Discussion about this post