• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Барак Обама 60 насны төрсөн өдрөө 12 сая долларын үнэтэй шилтгээнд тэмдэглэнэ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/04/2021
in Хүмүүс
0
Барак Обама 60 насны төрсөн өдрөө 12 сая долларын үнэтэй шилтгээнд тэмдэглэнэ
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 60 насны төрсөн өдрөө Мартас-Винъярд арал дээрх өөрийн эдлэнд тансаг тэмдэглэхээр зэхэж байна. 12 сая долларын ийм шилтгээнийг Обама Цагаан ордонд суухаас өмнө ч, 8 жил Ерөнхийлөгч байхдаа ч авч дийлээгүй. Яагаад гэвэл, тэр Америк гүрний Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа өмнө тавьсан өр зээлээ дарж байжээ. Обама өөрийн багахан хадгаламжаа сонгуульд зарцуулсан бөгөөд төрийн тэргүүний цалингаар гэр бүлийнхээ зээлийг бүрэн төлж дууссан юм, түүний дотор эхнэрийнхээ,  өөрийнхөө их сургуулийн төлбөрийг ч гэсэн…
Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсний дараа Обама гэргийнхээ хамт “Netflix” компанитай кино, цуврал киног продюсорлох гэрээ байгуулж, баяжиж хөрөнгөжих эхлэлээ тавьжээ. Тэдний анхны кино “American Factory” нь шилдэг баримтат киногоор шалгарч “Оскар” хүртсэн билээ. Мөн Мишелийн бичсэн ном, Обамагийн дурсамж олон сая хувиар хэвлэгдэж зарагдсан тухай “Penguin Random House” хэвлэлийн газар мэдээлсэн. Энэ 2 номын зөвхөн “аваанс” нь 65 сая доллар. Барак Обама, Мишель Обама хоёр бас номынхоо сэдэвтэй холбоотой аяга таваг, лаа, бэлэг дурсгалын зүйлийг ч зардаг. Лааны набор гэхэд 35 доллар гэх мэт. Номоос олдог нийт орлогоо Обамагийн гэр бүл ихэд нууцалж байгаа. Үүн дээр Обамагийн илтгэлийн орлогыг нэмэх хэрэгтэй. Илтгэх урлагт суралцсан экс ерөнхийлөгч олны өмнө нэг гараад л Ерөнхийлөгчийн бүтэн жилийн цалинтай дүйцэхүйц мөнгө олдог. Нарийн тодруулбал 400 мянган доллар гэсэн үг. Одоогоор Обамагийн хөрөнгө 135 сая доллар хүрчээ. Гэтэл тэр анх Ерөнхийлөгч болох үед гэр бүлийн хөрөнгө нь 1 сая доллар жаахан давж байсан юм.
Түүний төрсөн өдрийн баярт хөтлөгч Опра Уинфри, режиссер Стивен Спилберг, жүжигчин Жорж Клуни зэрэг олон алдартан хүрэлцэн ирнэ. Гэхдээ Обама төрсөн өдрийн бэлгийн оронд буяны байгууллагад хандив өргөсөн баталгаа авчрахыг урилга өгөхдөө хүсчээ. Тэгэхдээ урилгатай зочид зөвхөн арьс өнгөөр гадуурхах үзлийн эсрэг, жендерийн тэгш эрхийн төлөө тэмцдэг байгууллагад мөнгө хандивлах ёстой юм байна. Эргэн сануулахад, Барак Обама 2009 онд Америкийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч, бас анхны хар арьст төрийн тэргүүн болсон билээ.
Previous Post

Хаянаа хасын царайгаа гайхуулав

Next Post

Масатоши Нишикидо: Хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй

Next Post
Масатоши Нишикидо: Хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй

Масатоши Нишикидо: Хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.