• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Маршал Х.Чойбалсангийн 50 насны ойд зориулан урласан мөнгөн аяга

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/04/2021
in Соёл урлаг
0
Маршал Х.Чойбалсангийн 50 насны ойд зориулан урласан мөнгөн аяга

“Монголын ард түмний дотны хайрт жолоодогч”, “Хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдсөн маршал Х.Чойбалсан амьд ахуй цагтаа ард түмэнд тахин шүтэгдэж байсныг тухайн цагийн БНМАУ-ын Үндсэн хууль, засаг захиргааны нэгжүүд, уул хайрхад, улсын их сургууль түүний нэрээр нэрлэгдсэн эсхүл нэрэмжит байсан явдал гэрчилдэг.

1945 он бол маршал Х.Чойбалсангийн 50 насны ойн жил байсан ба ойн хүрээнд маршал Чойбалсангийн нэрэмжит төрийн дээд шагнал буй болж, 50 насны ойн марк гарч, баримтат кино хийгдэж, урлаг уран сайханчид маршлын тухай зохиол бүтээлийг олон арваар туурвин гаргасан юм. Эдгээртэй зэрэгцэн эгэл жирийн ард иргэдээс их удирдагчийнхаа насны ойд зориулсан бэлэг дурсгалын зүйлсийг олноор ирүүлэх явдал тухайн цагт нийтлэг болж байлаа. Тийм ч учраас Монголын Үндэсний музейн сан хөмрөг дэх маршал Х.Чойбалсантай холбогдох үзмэрийн дотор онцгой байр эзэлдэг бөгөөд нэг гэрч нь дунд гарын мөнгөн аяга болно.
Монголчууд эрт дээр үеэс мөнгө хэмээх металийг эрхэмлэж, ахуйн хэрэглээнийхээ эдлэл хэрэглэлийг хийхдээ өргөнөөр ашиглаж байсан нь өнөөг хүртэл уламжлагджээ. Энэ нь нэг талаар ахуйн хэрэглэлээ чимэн чаминжуулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлснээр эгэл бус эрхэм болгох, нөгөө талаар эрүүл мэндэд тустай ашигтай шидэт чанарыг нь дээдлэн шүтдэгтэй холбоотой. Тиймийн учир бэлэглэгч иргэд сэтгэл зүтгэл гаргаж, энэхүү аягыг хийлгүүлэхдээ монголчуудын амар амгалан, өнөр олуул, аз жаргалтай бас сонор соргог, сүлд хийморьтой байхын бэлгэдэл ерөөлийг илтгэсэн хээ хуар, зураг дүрслэлээр бүхэлд нь чимэглэсэн байна.
Мөнгөн аяганы үндсэн тагш нь шар будагтай /маажинтай/ ба дунд гарын хэмжээтэй. Аяганы амсарыг зөөлөн цагаан мөнгөөр имхэрдэн бүржээ. Амсрын доохно талаар нэг булан нь дөрвөлжин нөгөө булан нь дугуй тахир сүлжмэл эвэр угалз хээтэй аж. Түүний доогуур 24 бад хээг байгуулжээ. Бад хээ бүр дотроо нар зөв дарааллаар арван хоёр жилийн бэлгэдэл амьтдын дүрс ба амьтдын дүрс хооронд монгол бичгээр “6-р хорооны гуравдугаар хорины ардуудаас улсын шалгарсан баатар маршал Чойбалсангийн 50 насны ойд дурсгал болгов” хэмээх дурсгалын үгс бичсэн байна. Суурь хэсэг бүхэлдээ хөөмөлдөж гаргасан цэцгэн хээтэй ба ёроолын тойрогт хоёр мөнгөн утсыг эрчлэн мушгин хээлж хүрээ үүсгэн, дотор зайд нь эвийн хоёр загас /арга билэг/, ёроолын голын хонхорт өөд өөдөөсөө харсан морины цээж толгойг дүрсэлжээ.

Энэхүү мөнгөн аягыг Улаанбаатар хотын 3 дугаар хорины иргэдээс 1945 оны 2 дугаар сарын 8-нд сүүгээр дүүргэн алд цэнхэр хадгийн хамт маршал Х.Чойбалсанд өргөн барьжээ. Аяганы хэлбэр загварыг 3 дугаар хорины дарга асан Сүхбаатарын нэрэмжит клубын эрхлэгч Баргын Шарга гэдэг хүн гаргаж, Урчуудын артельд хийлгүүлэхээр захиалсныг алдарт сийлбэрч Гүнд урласан байна.

Монголын Үндэсний музейн Сан хөмрөгч П.Батцэцэг
Эх сурвалж: Монголын Үндэсний музей

Previous Post

Б.ХОНГОРЗУЛ УРАМТАЙ БАРИЛДААНААР ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА

Next Post

Б.ЭНХБАЯР: 400 САЯАР 2 ШИРХЭГ ЛАНД 200, КОМПЬЮТЕР, ТАВИЛГАА ШИНЭЧЛЭХЭД 549 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН МЭДРЭМЖГҮЙ ХЭҮК

Next Post
Б.ЭНХБАЯР: 400 САЯАР 2 ШИРХЭГ ЛАНД 200, КОМПЬЮТЕР, ТАВИЛГАА ШИНЭЧЛЭХЭД 549 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН МЭДРЭМЖГҮЙ ХЭҮК

Б.ЭНХБАЯР: 400 САЯАР 2 ШИРХЭГ ЛАНД 200, КОМПЬЮТЕР, ТАВИЛГАА ШИНЭЧЛЭХЭД 549 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН МЭДРЭМЖГҮЙ ХЭҮК

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.