• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Чингис хаан музейн хананд хаадын болон овог аймгуудын 1000 гаруй тамга урлана

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/04/2021
in Соёл урлаг
0
Чингис хаан музейн хананд хаадын болон овог аймгуудын 1000 гаруй тамга урлана

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Одоогоор музейн чимхлүүр хэсэг болох засал, чимэглэлийн ажил 50 гаруй хувьтай хийгдээд байна.

Энд ажиллаж буй Монголын урчууд өмнө нь Засгийн газрын ордны баримлуудыг хийж байжээ. Уран барималчид тамганы загварыг хийж, дархчуул зэс хөөмлөөр урлаж байгаа бөгөөд хаадын болон овог аймгуудын тамгыг хиймэл чулуугаар хийж, музейн ханан дээр байрлуулж байгаа юм. Саяхан музейн зүүн талд овог аймгийн 1000 гаруй тамга урлахаас 300 орчмыг хийсэн байна.

Одоо музейн дотор засал, музейн үзвэр, үзүүлэн дэглэлт, витрин сав суулга, заал танхимуудын хуваарилалт, музейн менежмэнтийн төлөвлөгөө гээд хамгийн чимхлүүр, нарийн мэргэжлийн ажлууд үлджээ.

Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн 3.300 мкв эдэлбэр газрын 2.500 мкв талбайд долоон давхар барилга төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзлэх бөгөөд үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна.

Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй. Музейн барилгын ажлыг энэ сарын 25 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Previous Post

Ц.Анандбазар гишүүнээс айж байна уу, Ерөнхий сайд аа?

Next Post

ОХУ 6-18 насны сурагчдад 10 мянган рублийн тэтгэмж олгоно

Next Post
ОХУ 6-18 насны сурагчдад 10 мянган рублийн тэтгэмж олгоно

ОХУ 6-18 насны сурагчдад 10 мянган рублийн тэтгэмж олгоно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Жем Молл”-д гарсан айшигт аллагын үеэр хамгаалагч нь хаяад гарахад солонгос монгол залуус бүсгүйг аврахаар алуурчинтай тэмцэлджээ
  • Дарханы “Цэлмэг хотхон”-ы борлуулалтын менежер хувь дансаараа авсан орлогын 733 сая төгрөгөөр онлайн покер тогложээ
  • Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
  • Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар залилж оргон зайлсан ч Тайландаас хар тамхи Монгол руу илгээх гэж байгаад баригдсан Б.Бямбадорж гэж хэн бэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.