Өнгөрсөн жил Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 60-р Олимпиадад Монгол улс багаараа амжилттай оролцож 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан ба 1 тусгай байрт шалгарсан.
Харин энэ жил 2021 оны Олон Улсын Математикийн Олимпиадаас Монгол улсын баг хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч багаараа 11 дүгээр байрт орсон амжилт гаргасан байна.
Олон Улсын физикийн олимпиадаас 2 хүрэл медаль хүртлээ
Олон Улсын физикийн 51 дүгээр олимпиад Литва Улсад болж байна. Монгол Улсаас 5 сурагч оролцож 2 хүрэл медаль хүртэж, шагналт байранд 2 хүүхэд шалгарлаа. Тодруулбал:
О.Анирчулуу – Хүрэл медаль (Сант сургууль)
Б.Билгүүн – Хүрэл медаль (Сант сургууль)
Э.Барсболд – Шагналт байр (Сант сургууль)
Б.Тэмүүлэн – Шагналт байр (Сант сургууль)
МУИС-ийн Физикийн тэнхимийн багш Н.Цогбадрах, Г.Мөнхбаяр нар Монгол Улсын сурагчдын физикийн багийг удирдаж оролцсон байна. Олон улсын физикийн 51 дэх олимпиадад 76 орны 400 гаруй сурагч оролцжээ.
Биеийн хүчээр ганцыг оюуны хүчээр мянгыг дийлнэ гэж. Олимпын хажуугаар Математик, физикийн олимпиадад оролцон ийнхүү түүхэн амжилт гаргав.
Discussion about this post