Дуучин Т.Дэлгэрмөрөн аваал гэргийгээ хүнд өвчний улмаас алдаад, ганц охин Т.Зөөлөнсийгээ хөтлөн үлдсэн. Аав охин хоёрын амьдралд Т.Ананда буюу Солонгон аашт гарч ирснээр амьдрал нь сайн сайхан бас хажуугаар нь адармаатай болсон ч байж магадгүй. Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда хоёр сайдаж муудан, салж нийлсээр дундаасаа хоёр охинтой болсон билээ. Гэсэн ч тэд төлөв түвшин амьдарч чадсангүй. Хувийн амьдралаа олон нийтийн сүлжээнд гаргаж, хүмүүсийн хэл амны бай болгодог. Нялх нярай балчир охиноосоо тусдаа амьдарч байгаа Т.Дэлгэрмөрөн сэтгэлээ уудалжээ.
Тэрээр “Өдрийн мэнд ах дүүсээ.
Хүнээр хүн хийнэ гэдэг амар биш ээ. Ялангуяа хагацаж хоцорсон үрээ үүрээд хорвоог туулахад амар гэж боддог уу?
Хүмүүс намайг жаргалдаа ташуурч хариуцлагаас зугтсан аав гэж боддог байх, гэвч тийм биш л дээ.Хүнийг хайрлах ухаан гэдэг их учиртай байдаг болохоор би энэ амьдралд надтай хамгийн хол замыг туулж яваа үрээ л хамгаалсан аав.
Хамаг олны нүдэнд илхэн байдаг миний амьдралын зам дардан биш л дээ.Х ангал залуу наснаасаа хөдөлмөрлөж хүн зоныхоо хайрыг татсан дуучин хэмээх алдар нэрээ, хар тамхичин хүчирхийлэгч нэрээр сольж, хайр дурлалынхаа төлөө өөрийгөө зольсон миний түүх, хүний хүүхэдтэй нь тэврэн дээдэлж бүдүүн ааваа хэмээн дуудуулж явсан ухаан байсаан.
Миний амьдралын паян дуусаагүй л байгаа. Хүсээд байгаа бол хэлээд өгч болох ч сонголт үлдээсэн эргэшгүй алдааг дахиж хэзээ ч алдаршуулахгүй ээ. Эр хүн байлаа гээд хүн л болсон хойно алдаа оноотой хорвоо дээр амьдрал эрсээр яваа ч аль хэдийн дотроо үхчихсэн, үрдээ эрүүл харагдаж яваа үүргээ биелүүлсэн аав.
Хэцүү шүү үр хүүхдүүдтэйгээ уулзах зөвшөөрөл авч харуул манааны дэргэд хайраа илчилж амьдрал бэлэглэсэн үрсээ үнсэх…гомдмоор.
Дахиж намайг бүү хэмлэ, даах ачаагаа үүрч чадах л юм бол бас битгий гасал. Амьдрал угаасаа заавартайгаа ирдэг тоглоом биш би сонголт үлдээсээн…даан ч биднийг яалаа даа, яаж би тэмцэж зүтгэлээ дээ…
Аав нь хүүхдүүдээ маш их санадаг тэд биднийг хайж бэтгэрч байгаа…би мэдэрч байна. Уг нь хамгийн түрүүнд хүүхдүүдийн эрхийг хамгаалах ёстой байсан юм шүү дээ. Аав ээж болоход үнэхээр ухаан хэрэгтэй амьдралд” гэжээ.
Discussion about this post