• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Мартагдсан дуучдын жагсаалтыг Д.Сарангуа, BX, Эгшиглэн манлайлж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/15/2021
in Хүмүүс, Шар мэдээ
0
Мартагдсан дуучдын жагсаалтыг Д.Сарангуа, BX, Эгшиглэн манлайлж байна

Дуучин Д.Сарангуа ерээд оны эхээр Зууны манлай дуучин Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаатай зэрэгцэн дуулж эхэлсэн нэгэн. Ардын дууг орчин үеийн “манер”-т оруулан дуулж, “Авгын цагаан уул” цомгоо гаргаж, хөдөө орон нутгаар аялан тоглосон. Тэр үед Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёрыг бодвол социализмын үеийн нэртэй зохиолч Д.Даржаагийнийн охин, нарийхан гоолиг, цав цагаан бүсгүй олны анхаарлыг илүүтэй татдаг байсан. Тухайн үед сонин хэвлэлд ч Сараа, Ариунаагаас илүүтэй гардаг од бүсгүй байсан ч Архангайн гаралтай залуутай суугаад одоо таг чиг. Мөн шашны дуу, мэгзэм дуулах болсон нь олны танил сайхан дуучин бүсгүйн фэнүүдийн хүрээ хөгшид ахмадаар нэмэгдэж, нэг үе гялалзаад ахиад таг. Дуучин Д.Сарангуа одоо бүр нам гүмхэн амьдрах болж, олны анхаарлаас гарч, хүмүүс мартах шахлаа. Буддын шашин, маань мэгзэм, бясалгал тарни, дотоод хүчтэй болгодог ч, гадна талыг эрхэмлэхээ больж сул дорой болгодог гэдэг нэг талаараа үнэн байх шүү, дуучин Д.Сарангуагийн амьдралаас харахад…

    Дуучин BX “Нью стар” студийн “бүтээл”, бүрх малгай тавьчихсан хөөрхөн хүү олны анхааралд орж, дуулсан дуунуудыг нь нас харгалзахгүй 8 настай балчраас 80 настай буурал хүртэл сонсдог байсан. “Нью стар” студийн харъяанаас гарч, ганцаарчилсан уран бүтээл хийсэн нь ч амжилт олсон. Эгшиглэн, Агиймаа зэрэг үеийнхээ дуучидтай тухайн үедээ хамтран дуулж, дуулсан дуу болгон нь хит болдог байлаа. Гэм нь Эгшиглэн цаг барихгүй, хааяахан тоглолтон дээр BX түрүүлээд ирчихсэн, гар утсаараа “Эгшиглэн чи хаана явна аа, хэзээ ирэх юм бэ. Бид хоёрын дуулах цаг боллоо” гээд бачимдангуй ярьж суудаг байсан гэдэг. Энэ бүхнээс залхсан уу, 3-4 хүүхдийн аав болж, өнөр бүлийн өрх тэргүүлэх болсон дуучин BX Америк яваад сураг алдарсан. Гэхдээ л BX-ийг фэнүүд нь хааяа үгүйлсээр. Ямартаа л цахим ертөнцөд “BX шиг сураггүй алга болно шүү” гэсэн үг гарахав.

   Дуучин Б.Эгшиглэнд хөөрхөн царай, сайхан хоолой тэгш заяасан. Төрийн соёрхолт Д.Болд Э.Агиймаа, Б.Эгшиглэн гээд олон сайхан авъяаслаг залуусыг олж, B продакшнаа нээхдээ ууган охиныхоо нэр Эгшиглэнг Б.Болортуяа гэдэг охинд итгэн өгч урлагийн тайзнаа гаргасан билээ. Б.Болортуяа ч Д.Болд ахынхаа итгэж өгсөн Эгшиглэн нэрийг хайрлаж, эхэндээ уран бүтээлдээ чамгүй анхаарал хандуулж явсан ч одоо сураг тасарлаа. Дуучин Э.Агиймаа бас л “Камертон”-ы Болдын “нээсэн” эрдэнэ. Сайхан хоолой, сайхан бие, хүмүүсийг татах увдистай сайхан бүсгүй ганц дуугаар “гарч” ирсэн, ямар ч дууг эвлэгхэн дуулж амилуулан олны сонорт хүргэж чаддаг. Дуучин Д.Болдын ойрын хамаатан, “Никитон”-ы Батчулууны дүүтэй Э.Агиймаа хамт амьдарч, хүүтэй болсон ч удаан амьдраагүй. Хүүхдээ өсгөж яваа ээж хааяахан урилгаар ганц нэг киноны дуу дуулчихаад эргээд өвөл ичдэг амьтан шиг таг чиг болдог. Уг нь Э.Агиймаа үргэлжлүүлээд дуулаад явбал дууг нь сонсох дуртай хүн олон бий.

Previous Post

З.Вандан, Дуламсүрэн хоёрын ач охин Б.Дуулим жүжигчин болно

Next Post

“Буян”-гийн Жагаагийн охин Б.Мандхайгийн хувцас 1-3 саяар үнэлэгдэж Жижи Хадид гоёдог

Next Post
“Буян”-гийн Жагаагийн охин Б.Мандхайгийн хувцас 1-3 саяар үнэлэгдэж Жижи Хадид гоёдог

“Буян”-гийн Жагаагийн охин Б.Мандхайгийн хувцас 1-3 саяар үнэлэгдэж Жижи Хадид гоёдог

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
  • Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна
  • С.Цэнгүүн гэрлэх дөхлөө
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.