• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУД АЯН ӨРНҮҮЛЖ 60 ШИРХЭГ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТЫГ ХАНДИВЛАЛАА

ТАНЫ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
07/12/2021
in Бусад, Эрүүл мэнд
0
ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУД АЯН ӨРНҮҮЛЖ 60 ШИРХЭГ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТЫГ ХАНДИВЛАЛАА

 АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багажийг өнөөдөр хандивлалаа. Хандивын аппаратыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч хөдөө орон нутагт хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдлээ. ​Арга хэмжээнд “Говь сан”-гийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганхуяг, Т.Батжаргал, “Говь сан”-гийн Монгол дахь төлөөлөгч: Э.Гантулга болон Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Сэргээн засах клиник эмнэлэгийн удирдлагууд оролцож хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, пульс хэмжигч багажийг хүлээн авлаа. Монголд ковидын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал ихсэж, хүний амь аврахад шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг үед тус байгууллага АНУ-д амьдардаг монголчуудын дунд хандивын аян зохион байгуулсан юм. Нийт 30 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авах зорилт тавьсан 7 хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй монголчууд аяны тухай сонсч хандив илгээж, анхны зорилтоосоо хоёр дахин олон буюу нийт 60 ширхэг аппаратын хандив цугларсан ажээ. “Говь сан”-гийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Гадаадад байгаа монголчууд маш богино хугацаанд нэгдэж чадлаа. Хандив илгээсэн бүх хүмүүст баярлалаа, та бүхний оролцоотойгоор өөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон олон хүнд тус хүргэлээ. Хүн бүхэн дор бүрнээ хичээгээрэй, яавал энэ хэцүү үед би эх орондоо, хэн нэгэнд тус болж чадах вэ гэж өөрөөсөө асуугаарай, хариулт нь үргэлж бэлэн байдаг юм” гэлээ. Олон улсын чанарын шаардлага хангасан хүчилтөрөгчийн Jay-5BW загварын аппаратыг худалдан авах, оруулж ирэх ажлыг эмнэлгийн тоног төхөөрөмж импортлогч “Ашид буян” ХХК маш богино хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд тус компани хүчилтөрөгчийн аппаратын үйлдвэрийн баталгаа, мөн засвар үйлчилгээг хангаж ажиллах юм. “Говь сан” нь АНУ-ын Калифорни мужид хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус (501c3) байгууллага юм.

Previous Post

Г.Анархүү хүүгийнхээ арьсыг наранд түлжээ

Next Post

Жефф Безосын хөрөнгө 212.4 ам доллар хүрлээ

Next Post
Жефф Безосын хөрөнгө 212.4 ам доллар хүрлээ

Жефф Безосын хөрөнгө 212.4 ам доллар хүрлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас долоон хүн энджээ
  • Н.Номтойбаяр: Яг үнэнийг хэлэхэд би Г.Занданшатар сайдыг үнэхээр өрөвдсөн
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.