• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МУГЖ С.ДАМДИН: ЭЭЖИЙНХЭЭ Л ТУХАЙ ЯРИХ ДУРТАЙ

ДУРСАМЖ ЯРИЛЦЛАГААС...

admin by admin
07/07/2021
in Соёл урлаг
0
МУГЖ С.ДАМДИН: ЭЭЖИЙНХЭЭ Л ТУХАЙ ЯРИХ ДУРТАЙ
МУГЖ С.Дамдин: Манайх гэдэг айл саалийн ганц үнээ, чөдрийн ганц морь, идэшний 10 гаруйхан хонь ямаатай байлаа. Хонь ямаагаа өсгөе гэж санаад яаран төхөөрдөггүй байж. Зундаа ааруул цагаан идээгээр болгодог. Манайх баян айл байгаагүй ээ…
Манай нутагт Лувсангомбо гэдэг анчин тарвага агнадаг айл байлаа. Агнасан тарвагаа өвчөөд чанана. Томчууд идээд л сууна. Би баруун хатавч хавьцаа сууж л байна. Надад бол ер мах өгөхгүй шүү. Үдэш болоод унтахынхаа алдад л намайг нэг тооно. Тэгээд тарваганы нэг толгой ч юм уу, эсвэл ганц хөл өгнө. Би ч бөөн баяр нөгөөдөхөө бариад ижий рүүгээ гүйчихнэ. Гүйж явахдаа тэсэхгүй ганц нэг хазна. Тэгээд л ээждээ аваачаад өгнө. Тэгэхээр ээж минь орноосоо босож суугаад л “Иш хүү минь үдэш орой болохоор л айл бараадаад явчих юм. Ижийгээ тэжээх санаатай юу. Миний хүү авчирсан махнаасаа ид л дээ. Май” гээд өгөхөөр нь “Үгүй ээ. Та ид. Лувсан гуай надад зөндөө мах өгсөн би барахгүй болохоор нь таньд авчирсан юм. Та ид” гэнэ. Гэхдээ миний ходоод хонхолзоод л хоосон гэдэс хүржигнэдэг байж билээ. Ээжийнхээ цадахыг харахаар л өөрөө цадсан мэт болоод магнай тэнийж унтдаг байж дээ.
-Намайг дунд сургуульд ордог жил манай ээж Доржсүрэн гэдэг хүнтэй ханилсан. Тэр хүн их сайн хүн байлаа. Надад ахуй амьдралын бүх ухааныг зааж, сургаж, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн ачтай ах. Би агаа л гэж дууддаг байлаа. Үхэр тэргээр модонд явдаг. Мод яаж унагаадаг, хонь хэрхэн гаргадаг, монгол гэр барих ухаан гээд нэг бүрчлэн бүгдийг зааж өгч байсан. 10 гаруйхан настайдаа гэрээ ганцаараа барьчихдаг байж билээ. Ээж агаатай ханилаад нэгдлийн малчин болсон. Тэгээд манай амьдрал арай дээрдсэн. Аравдугаар анги төгстөл сургуульд минь зөөж, сумын төвөөс зөөдөг байсан Доржсүрэн ах маань намайг оюутны цалинтай золгох үед өвчнөөр өөд болсон. Сүүлд бодоход намайг хоолонд минь залгахад тусалсан тэнгэрээс илгээсэн элч байж дээ гэж боддог юм.
Ээж минь намайг үнэрлэж үнсэнэ. “Миний хүүгийн сайхан үнэр яг л хэвээр байна даа л гэдэгсэн…
– 1968 онд би анх “Өндөр ээж” кинонд тоглосныг ээж минь үзсэн юм. Манай сумын төвд гарч л дээ. Кино механикч очоод “Баасанжав гуай хүү тань сайхан кинонд тоглосон байна. Та очиж үз” гэжээ. Тэгсэн ээж яаж тоглосон байна гэхээр нь “Байлдаж байгаад үхсэн” гэхэд “Тэгээд бүр үхчихсэн үү” гээд гайхсан гэсэн. “Үгүй ээ тоглоод үхэхгүй юү” гэж хэлээд үзүүлж л дээ. Тэгсэн ээж механикчаас “Үхэх дөхөхөөр нь хэлээрэй” гэж. Анх яриад л үзээд байсан гэсэн. Тэгээд л цэрэгт яваад дайн болохоор нь хэлтэл манай ээж год үсрээд гараад явчихсан гэсэн. Хүүгээ үхэхийг харж чадахгүй л байсан юм байлгүй…
-Хэдэн удаа ч ярьсан уйдмааргүй сэдэв бол миний ижий. Миний ээж 60 гараад харваад тал танчир биетэй болсон. Би ижийгээ долоон жил ганцаараа асарсан. Миний гар дээр амьсгал хураасан даа. Долоон жил хэлгүй ярьж чадахгүй байсан хүн нэг өглөө “Миний хүү нашаа ойрт” би бүр гайхаад “Юу гэнэ ээ. Ээжээ. Та сая юм хэлсэн үү” гэтэл духан дээр минь удаан үнсчихээд
“Бурхан хүүдээ гялайлаа” гэж хэлээд л амьсгаа хураасан. Ээжийнхээ Ачыг нь хариулж яаж барах вэ дээ. Харин миний ижий надад гомдоогүй л бол болоо доо…гэж Халхын алдарт “Хөх чоно” ярьж байжээ.
Previous Post

“Тайсон” ноцтой халдвар үүсгэгч листери бактериар бохирдсон байж болзошгүй 3,4 сая кг бүтээгдэхүүнээ татаж эхэллээ

Next Post

51 настай Gwen Stefani хоёр дахь удаагаа хуримаа хийлээ

Next Post
51 настай Gwen Stefani хоёр дахь удаагаа хуримаа хийлээ

51 настай Gwen Stefani хоёр дахь удаагаа хуримаа хийлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.