• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/25/2025
in Гадаад мэдээ
0
Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов

 Теннисийн Алдрын танхимд Мария Шарапова болон ихэр ах дүү Брайаны нэрсийг мөнхлөх ёслол боллоо.

Мария Шарапова 17 настайдаа теннисийн ертөнцөд цойлон гарч ирж, “Их дуулга”-д таван удаа түрүүлсэн. Энэ амжилтын үзүүлэлтээрээ 38 настайдаа ийнхүү Алдрын танхимд заларч байна. Энэ ёслолын үеэр “Их дуулга”-ын 23 удаагийн аварга, нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгч Серена Уильямс тайзнаа гарч ирж, гэнэтийн бэлэг барилаа.

Серена Уильямс “Тамирчны замналд маань надтай хүчтэй өрсөлдсөн хэдхэн тамирчин байдаг. Тэр цөөхөн тамирчны нэг бол Мария Шарапова. Тэмцээнд оролцох тамирчдын жагсаалтаас нэрийг нь олж хараад би бэлтгэлээ илүү эрч хүчтэй, илүү сайн хийдэг байлаа” гэжээ. 

 Мария Шарапова “Бид хоёр эцсээ хүртэл өрсөлдөн тэмцэлдэхээс өөр замыг мэддэггүй. Хэн хэндээ хожигдохыг л хамгийн их үзэн яддаг. Учир нь бид хоёр бие биедээ аварга болоход хамгийн том тээг саад болдог байлаа” гэсэн байна.

Ёслолыг үзэхээр ордонд цугласан олон дунд Алдрын танхимын гишүүд болох Мартина Навратилова, Жим Курье, Стэн Смит, Энди Роддик нар байв.

Мария Шараповаг 11 жилийн турш хамгийн өндөр орлоготой тамирчин бүсгүй байсныг Серена Уильямс онцлоод “Спортын амжилтаа бизнес, загварын ертөнцөд брэнд болгон ашиглаж, хүрсэн бүхэндээ амжилтад хэрхэн хүрэх боломжтойг Мария бидэнд харуулсан. Теннисийн ертөнцөд эмэгтэйчүүд боломжоо дүүрэн ашиглаж, зааг хязгаарыг давж болохыг нотолсон. Талбай дээр эрч хүчээр дүүрэн, талбайн гадна ч холыг харж, зорилгодоо хүрч болдгийг бидэнд ойлгуулсан” хэмээн Серена Уильямс өгүүлсэн байна.

Харин Мария Шарапова “Теннист амьдралаа зориулахдаа би тэндээс авч болох бүхнийг авахыг хичээсэн. Надад гайхамшигтай сайхан агшнууд, амжилтыг бэлэглэсэн. Үүнд би үргэлж талархаж явах болно” гэсэн юм.

 

Previous Post

Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов
  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • -Дундчууд! Чи хаана вэ?
  • А.Дариймаа: 1992 онд 10 настай хүүхэд 10 төгрөг атгачихсан хүмүүсийн хөлд гишгэгдэж нас барсныг сонсоод Батмөнх уншиж байсан сонингоо базаад шидчихсэн
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.