• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТҮҮХ

admin by admin
08/26/2025
in Хүмүүс
0
Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх
Тэрбумтны сүүлчийн хайр гэж интернэтээс хайвал энэ түүх гарч ирэх биз… 1991 оны 10 дугаар сард, 86 настай, нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй газрын тосны магнат Ж.Ховард Маршалл их ажлын алжаалаа тайлахаар Хьюстоны нэгэн стриптиз клубт оржээ.
Тэнд, бүдэг гэрэлд тэрээр 23 настай цэл залуухан сайхан бүсгүй Анна Николь Смитийг олж харсан юм. Үзэхийн ихийг үзсэн өвгөн тэрбумтан анхны харцаар дурлаж, сүүлчийн хайр гэрлэлт нь энэ байлаа. Маргааш нь тэрбумтан  залуу бүсгүйд $1000 доллартай дугтуй өгч “Дахиж энэ ажлыг битгий хийгээрэй” гэж хэлсэн гэдэг.
Тэр мөчөөс залуу бүсгүй Аннагийн амьдрал алга урвуулах шиг өөрчлөгдсөн.
 Улаан өнгийн Mercedes машин, Мэрилин Монрогийн амьдарч байсан хуучин байшин, $1 сая гаруй үнэтэй сувд, алмаазыг тэрбумтан бэлэглэж, бүгд түүний өмч болж гарт нь очсон.
Гурван жилийн дараа 1994 онд Анна Playboy-ийн нүүр хуудсыг чимж, алдрын оргилд гарсан үеэр тэд албан ёсоор гэрлэсэн. Гэвч үлгэрийн мэт амьдрал удаан үргэлжилсэнгүй. Хуримын дараа, ердөө 14 сарын дотор тэрбумтан Маршалл нас барлаа. Эд хөрөнгийн урт удаан маргаан гарч, их мөнгө, цэл залуу гоо үзэсгэлэн хоёрын “тэнцвэргүй амраг”-ийн түүх, дэлхийн хамгийн алдартай, эмгэнэлтэй хайрын үлгэрүүдийн нэг болон үлдсэн юм.
Мөнгө суурьтай, олон насны зөрүүтэй хайр сэтгэлийн гунигт түүх 
Мэдээж сайхан бүсгүй Анна Николь Смит, тэрбумтан Ж.Ховард Маршалл нарын хайр сэтгэлийн түүх 1990-ээд оны үед олны анхаарлыг хамгийн их татсан дуулиантай, маргаантай харилцааны нэг байв. Энэ түүх нь хайр, мөнгө, насны зөрүү, хууль эрх зүйн маргаан гээд олон асуудлыг дагуулсан юм.
 Анна Николь Смит өөрөөсөө 63 насаар ах, газрын тосны магнат Ж.Ховард Маршалтай гэрлэсэн. Ховард Аннад анхны харцаар хүчтэй дурлаж, үнэтэй бэлэг, чамин эд зүйлс, бэлэн мөнгөөр дэмжлэг үзүүлсэн гэдэг. Хувийн харилцаа нь ч олон нийтэд ил тод болж, 1994 онд 89 настай Ховард, 26 настай Анна нар хуримаа хийв. 63 насны зөрүүтэй энэ харилцааг олон нийт шүүмжилэ, Аннаг “Алтны ангууч, Gold digger” гэлцсэн ч Анна “Энэ бол хайр” гэж нүд чавчихгүй мэдэгддэг байлаа.

Нэг жил 2 сарын дараа буюу 1995 онд Ховард 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Хачирхалтай нь тэр цэл залуухан эхнэртээ ямар ч хөрөнгө өвлүүлсэнгүй. Сохор зоосгүй үлдсэн Анна үүнийг эсэргүүцэж, нөхрийнхөө хөрөнгөөс өөрийн хувийг авах ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд Ховардын хүү Пийрс Маршал болон Анна Николь Смит нарын хооронд олон жил үргэлжилсэн хөрөнгийн маргаан эхэлсэн юм. Анна талийгч нөхөр нь түүнд “хөрөнгө өвлүүлнэ гэж амласан” гэж шүүхэд мэдүүлсэн ч энэ нь нотлох баримтгүй мөн АНУ-н хуулийн дагуу гэрээслэлд нэр нь ороогүй бол ямар ч хөрөнгө өвлөх боломжгүй гэсэн заалтын дагуу хоосон хоцорсон юм. Эцэст нь Анна 2007 онд 39 насандаа мансууруулах бодисын тунгаа хэтрүүлж нас барсан. 1995-2024 он хүртэл Анна болон түүний хүүхдүүд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хөрөнгө өвлөх талаар гомдол мэдүүлсэн ч бүгд няцаагдсан түүхтэй.

*** PREMIUM EXCLUSIVE *** Anna Nicole Smith marries oil tycoon J. Howard Marshall II in Texas, on June 27, 1994. Busty blonde Playboy model Smith, then 26, and 89-year-old Marshall held hands as they said their vows and exchanged rings at The White Dove Wedding Chapel, Houston. Smith, whose real name was Vickie Lynn Hogan, died on February 8, 2007, in a Hollywood, Florida, hotel room as a result of an overdose of prescription drugs. Pix taken June 27, 1994. 15 Dec 2016 Pictured: Anna Nicole Smith and J. How

Previous Post

Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов

Next Post

Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог

Next Post
Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог

Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог
  • Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх
  • Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов
  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.