• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Т.Гантөмөр 59 мянган дагагчтай Захирагчийн албаны пэйжийн дагагчдын тоог нэмэгдүүлэхэд 20 сая төгрөг зарцуулжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/01/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Т.Гантөмөр 59 мянган дагагчтай Захирагчийн албаны пэйжийн дагагчдын тоог нэмэгдүүлэхэд 20 сая төгрөг зарцуулжээ

Хотын ерөнхий менежерээр удирдуулдаг нийслэлийн Захирагчийн ажлын албаны пэйж нь 55 мянган лайктай, 59 мянга гаруй дагагчтай аж. Энэ нь Т.Гантөмөр даргын цэргүүдийн “шургуу” хөдөлмөрийн “баярт” мэдээ пэйж хуудсаар нь дамжин ердөө 60-gадхан мянган хүнд хүрдэг нь сая хол гарсан хотын хүн амын өчүүхэн хэсэг юм. Тэгээд ч 55 мянган лайк нь онлайнаар бараа зарагсадын пэйж хуудсын дэргэд ичмээр тоо гэдэг нь мэдээж. Хотын ерөнхий менежертэн үүнийг “соргогоор” анзаарч цар тахлын үед өөр бусад зүйлд зарцуулагдах учиртай 20 сая төгрөгийг пэйж хуудсын дагагчдын тоог нэмэгдүүлэх “чухал” ажилд зарцуулсан байна. Түүний 5-р сарын 25-ны А/120 тоот тушаалаар “хотын Захирагчийн албанаас 2021 онд хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалт зэрэг ажлуудыг олон нийтэд сурталчилах цахим орчинд түгээхэд” 20 сая төгрөг гаргажээ. Үүний тал хувь нь ердөө 59-хан мянган дагагчтайн дээр лайк, дагагчдын тоо нь өсдөггүй Захирагчийн албаны пэйж хуудсын дагагчдын тоог нэмэгдүүлэхэд зориулагджээ. Өөрсдөө хийж чадахгүй тул “мэргэжлийн байгууллагуудаар” хийлгэж байгаа гэнэ.  Хотын дарга нарын нэг “гол” ажил нь өөрсдийгөө сурталчилах байсаар ирсэн. Үүнд татвар төлөгчдийн ихээхэн мөнгө үрэгдсээр байна. Тушаалд дурдсан “тохижилт, бүтээн байгуулалтын ажил” амжилттай хийгдэж байгаа бол Захирагчийн албаны пэйж хуудсын дагагчдын тоо мөнгөтэй, мөнгөгүй өсөх байсан. Сонирхож үзэхэд уг пейжинд өдөр бүр мэдээ ордоггүй аж. Өнжөөд л нэг хоёр “гоё” мэдээ ордог. Үүний зарим нь Т.Гантөмөр даргын хийсэн хурлын тухай мэдээлэл байх жишээтэй. Хотын дарга нарын ажлын үр дүн утаа, түгжрэл, хог хаягдал, буруу төлөвлөлт, иргэдийн бухимдал гээд олны нүдэнд ил харагддаг.  Пэйж хуудсынхаа дагагчдыг нэмэгдүүлэх гэж байгаа ажлаа сайжруулах хэрэгтэй.  Тэр үед Т.Гантөмөрийн нэр хүнд аяндаа өснө. Иймд  өөрсдийгөө сурталчилахад бус үндсэн ажлаа хийхэд цаг, хөрөнгөө зарцуулах хэрэгтэй дээ…

Previous Post

У.Хүрэлсүх: Шүүгчид нөлөөлдөг бусармаг явдалтай хатуу тэмцэнэ

Next Post

Наро Банчэн гэгээнтэн 15000 ширхэг тун тан хандивлана

Next Post
Наро Банчэн гэгээнтэн 15000 ширхэг тун тан хандивлана

Наро Банчэн гэгээнтэн 15000 ширхэг тун тан хандивлана

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.