• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Эмч, сувилагч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/26/2021
in Улс төр
0
Эмч, сувилагч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо

Үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн салбарын 20 мянган ажилчны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг өмнө нь хүргүүлсэн юм. Мөн вакцинжуулалтын тарилт бүрийн 5000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр 7 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс 3 тэрбум нь аймаг, орон нутгийн Эрүүл мэндийн газарт, нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд 4.5 тэрбумыг тус тус хуваарилжээ. Өмнө нь вакцинжуулалтын тарилт бүрт олгох ёстой мөнгө анхан шатны байгууллага дээр гацдаг байсныг ийнхүү шийдвэрлэсэн байна.

Эрүүл мэндийн яамнаас эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, бас холбогдох байгууллагуудыг шахаж ажиллаж буй талаар салбарын сайд С.Энхболд мэдэгдсэн. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хангах чиглэлээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж хэлсэн юм.

Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, эмч нар ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа нь нууц биш. “Улаан бүс”-д ажилладаг нэг эмч өмнө нь 10 хүн хариуцаж ажилладаг байсан бол энэ тоо өнөөдөр 40 болжээ. Ачаалал нэмэгдэхийн хэрээр эмч, ажилчид ч бас Covid-19 цар тахлаар өвчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 200 гаруй эмч, ажилтан Covid-19-д өртсөнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв.

Previous Post

Мисстэй холбогдсон УИХ-ын гишүүн нөхрөө уучилсан хатагтай Б.Ойгонжаргал

Next Post

Цагаан мөөгөөр ядуурлыг бууруулж байна

Next Post
Цагаан мөөгөөр ядуурлыг бууруулж байна

Цагаан мөөгөөр ядуурлыг бууруулж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.