“Номинталст” хамтлагийн дуучин Товуухоролын Дэлгэрмөрөнгийн анхны эхнэр хүнд өвчнөөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Зөөлөнсий охиноо хөтөлж үлдсэн билээ. Охиноо ганцаараа өсгөж явсан Т.Дэлгэрмөрөн дахин шинэ амьдрал зохиож Т.Ананда гэгч бүсгүйтэй учирсан. Т.Анандаг хүмүүс Солонгон аашт нэрээр нь андахгүй. Т.Дэлгэрмөрөнгийн удаах эхнэр болсон Т.Ананда ёстой л Солонгон ааш гаргаж, долоон өнгө шиг хурц, донсолгоотой хэрүүл уруултай амьдрах болсон билээ. Уг нь монголчууд “толгой хагаравч малгайдаа, олгой хагаравч тогоондоо” гэдэг. Харин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда хоёр бие биенээ зөвтгөх гэж, нэгнээ давах гэж олон нийтийн сүлжээнд гэр бүлийн асуудал, хэрүүл тэмцлээ дэлгэдгээрээ зартай. Шүүх, цагдаадаа тулж үзсэн. Саяхан Дээгий нэг лайв хийж, тэнд Солонгон аашт хэрхэн орилж хашгирч, цамнаж дэвхцэхийг харцгаав. Харамсалтай нь Дээгий, Ананда хоёр гурван охиныхоо дэргэд хэрэлдэж, гэрийн үйлчлэгч нь оролцон, гурвалжин дөрвөлжин хэрүүл болсон. Энэ асуудал саяхан шүүхээр орж, Т.Дэлгэрмөрөн 750 мянган төгрөгөөр торгуулахаар болсон юм. Шүүхээр орсон шөнөө МУСТА Т.Дэлгэрмөрөн ийн бичиж, нэг мөр харилцаагаа дуусгаснаа зарлалаа. Тэрээр:
“Шөнийн мэнд ээ хайртай ах дүүс минь.
Миний тэнгэр амь хоёр, гоё зураг байгаа биз. Аавыг нь өсгөн хүмүүжүүлж, хайраараа бүтээсэн өвөөдөө Зөөсий ямар их хайртай гэж санана. Хөөрхий миний өвөө ганцаараа хөл хорионд уйтгарлаж байгаадаа гэсээр л хамтдаа хэд хоног байхаар яваад өгсөн чинь аавдаа ийм сайхан амар амгаланг бэлэглэсэн зураг илгээжээ.
Ямар ч аав охин үрээ нэг алдахад хамгаална, хоёр алдахад хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Учир нь түүнээс цааших бүх цаг хугацаа нь бусдын аманд багтсан золиос болох учраас анхнаас нь эцгийн хайраар мэдлэг боловсролд нь, ухамсарт хүн чанартай ээж байхад нь, гэрийн эзэгтэй болоход нь тусалж, сайхан эмэгтэйг бий болгож өсгөх учиртай.
Аав охин хоёрыг хагацлын ирмэгт авчирсан хүн чанар ямар байдгийг яс махандаа тултал мэдэрсээн өчигдөр. Миний аав хүүгээ шударга зарчимтай эр хүн болгож өсгөсөн болохоор Дээгий нь цайлган цагаан сэтгэлээр хорвоог хайрлаж, бусдыг энэрч тусалдаг аавын хүү болж амьдарсаан. Тийм ээ миний охин аавыгаа аварсан. Үрээ өдий зэрэгтэй өсгөн хүмүүжүүлж, асран хамгаалж ирсэн өрх толгойлсон эцэг хүнийг Монгол төрийн хууль торгуулийн арга хэмжээ аваад явуулсаан.
Гэр бүлийн хүчирхийлэл нэг хүнээс үүсдэггүй болохыг бүхий л хүмүүст амьдрал ухааруулсан. Тийм ч учраас босгоод ирсэн амьдралаа амь халуун байлгах гэж зүтгэсэн хайр тэмцэл хоёр минь буруугаар эргэсээн. Тэр бол live бичлэг хийсэн явдал байсан шүү дээ.Мэдээж миний буруу байсан ч хэн нь хэн байсныг харуулах миний сүүлчийн аргаа барсан үйлдэл байсан юм. Харин цагаан дээр хараар бичигдсэн хуулинд би хүндэтгэлтэй хандсаан.
Надад нэг л алдаа байсан. Тэр бол тухайн цаг үе бүхэнд болоод өнгөрч байсан хулгай, хууралт, архидалт, доромжлол, эд хөрөнгөөрөө тоглуулж эрх чөлөөгөө алдаж явсан бүх зүйлээ хууль хүчний байгууллагад мэдэгдэж тэмдэглүүлж явах учиртай байсан юм билээ. Хэрэв би тэр бүхнийг баримтжуулж тэмдэглүүлж явсансан бол өнөөдөр ийм байдалд орохгүй байх байлаа.
Гэхдээ Дээгий нь урдах замаа засаад авлаа. Тийм ээ би эхнэрээ хайрлаж чаддаг, миний амиа гэж дуудаж чаддаг, инээлгэж эрхлүүлж чаддаг, нүдэнд нь аз жаргалыг бадрааж чаддаг, бүх зүйлийг нь дэмжиж чаддаг, буруу зөвийг нь хэлж чаддаг, бүхнээ зориулж чаддаг хүүхдүүдийн халамжит аав, хүний хийморьтой эр нөхөр байлаа. Харамсалтай нь энэ бүхнийг минь үгүй хийж, халуун ам бүлээ өнчрүүлсэн алдаагаа давтаж, харийн бузруудаар гутаалган доромжлуулж хүчирхийлэгч болгоод орхилоо. Тэр тусам нь би эргүү тэнэг юм шиг сүнсээ худалдсан доожоогүй донтогч яваагүй болохыг үлдсэн амьдралаараа харуулна аа. Энэ бол хангалттай нотолгоо бизээ. Ингээд Дээгий нь бүх асуудлаа дуусгалаа, харин хоёр хөөрхөн үрээ бодож тэр айхтар хүний бүх гэмт нүглийг өршөөсөөн. Учир нь хэдхэн удаагийн хэрүүлээс илүү түмэн өдрийн жаргалтай явсан мөчөө би дээдлээд үлдлээ. Дахин дурсан санаж тодруулахгүйгээр нүд далд амьдрах минь бурхан минь. Ийм айхтар ёрын санаа лав Монгол цустай хүний зүрх сэтгэлээс гарахгүй дээ базар дарь гэж. Би бүх гомдлоо өчигдөр шүүхийн өмнө нулимсаараа асгасаан.
Эрчүүд минь;
Та бидний амьдралаар тоглож гүндүүгүй хүн чанарыг уландаа гишгэлж, хэн ч биш болгож чадаж байгаа зальтай хүмүүсийн бузар үйлдэл бүрийг үл тэвчин, далд хүчирхийлэл бүхнийг нь заавал хуулийн байгууллагад хэлж тэмдэглүүлж явах учиртай шүү. Тэгж чадвал хууль шүүхийн ямар ч шатанд очсон та заавал эрхээ хамгаалуулж чадах болно оо. Бид ингэж чадаагүйдээ хайран сайхан амьдрал үнэт цаг хугацаагаа алдаад, хохироод дуусдаг юм байна.
Discussion about this post