Ховдоос олон удаа сонгогдсон, баз хүргэн ахтайгаа зэрэгцэн парламентад сууж байсан залуу, намын хүчтэй гишүүн. Харин тендерээр чамгүй хөлжсөн эрхэм гишүүн С.Бямбацогт ганц дээлтэй юм шиг хятад маягийн хар хөх өмд цамцаар гоёлоо. Иймэрхүү загвартай хувцсыг Хятад, Хойд Солонгосын зарим коммунист удирдагчид өмсдөг. Харин Монгол хүнд яагаад ч сайхан харагдахгүй. Унаган хятад хүн цагаан будаа, мантуу идээд хөлс нь гардаг гэдэг шиг Бя даргад монгол дээл захтай ч хужаа загварын ийм өмд хүрэм далдуур таалагддаг бололтой. Тэрчлэн эхнэрийнх нь гоёл ч хятад бүсгүйчүүдийг санагдуулам.
Discussion about this post