Нэг өглөө нүдээ нээгээд хартал БИ ОД” гэдэг шиг “Алтан Орфей”-д “Арлекино”-гоор түрүүлсний дараа намайг энд тэндгүй “Алла явж байна, Аллочка, Бид чамд хайртай шүү” гэх хүмүүсийн тоо, дагаж гүйх эрчүүдийн тоо эрс ихэссэн юм даг. Би дотроо “За, Алуся, ингээд чиний хүсээд байсан алдар нэр чинь ирэх нь энэ дээ. Сайхан ч юм шиг. Хүн болгон танина. Гарын үсэг авах гэсэн шүтэн бишрэгчдийн цуваатай боллоо. Эрчүүд ёстой байя гэтэл дагаж эргүүлээд, би ч бас сайхан хүүхний тоонд орох бололтой.” гэсэн өөрөөрөө бахархсан бодол тээж явах боллоо. Гэвч “АЛДАР НЭР ЭХЭНДЭЭ ШАЛДАН ИРДЭГ” гээч л боллоо. Учир нь анх “ОД” болоход хамгийн хэцүү нь эргэн тойрон хөлхөлдөх хүмүүс, үзэгчид шууд л *ОД*-ын зиндаанд тавих нь хамгийн хэцүү. Миний хаана амьдардаг, юу идэж уудаг, ямар архи уудаг, ямар хувцас хэрэглэлтэй юм гээд л миний гэсэн юм бүхнийг минь шохоорхон сонжиж, тэр ч байтугай ДУРЛАЛЫН ТҮҮХҮҮДИЙГ минь юу юунаас илүүтэй судалж эхэлсэн нь надад ёстой ТААГҮЙ САНАГДЛАА. Би залуухан бүсгүй учраас учирсан залуучуудаа ХОЖМОО НАДАД ямар гай чирч ирэхийг нь ХЭРХЭН ТААХ билээ дээ. ОД болсны дараа авахуулсан нэгэн кино хальсан дээр надад ээжтэйгээ зургаа авахуулахыг найруулагч хүслээ. Би ч яах вэ, муу ээжийгээ кино хальсан дээр мөнхлөх нь гээд жигтэйхэн баяртай амьтан ээждээ хэлээд хоёулаа зурганд орох бэлтгэлдээ орлоо. Ээж маань тэр үеийн орос авгай нарын форм болсон булган захтай драпан пальто дээрээ булган малгайгаа донжтойхон тавихад болоод явчихлаа. ГЭТЭЛ БИ? Баларсаан, нөгөө шинэ одод чинь олигтойхон өмсчих шуба ч алга байдаг байгаа, ёстой нэг бодож үзээгүй бэрхшээл учирдаг байгаа. “Алдар нэр эхэндээ шалдан ирдэг” гэдэг юм, Аллочка, чи миний шубыг өмсчих, өдтэй шляпыг минь тавьчих, гутлаа харин өөрөө аргалаарай” гэж найз хүүхэн минь найр тавьж АМЬ АВАРЛАА. Харин би ээждээ найзынхаа шуба, малгайг өмссөн яваагаа хэлж чадаагүй юм. “Охин нь ОД болчихоод хүний юмаар нэр тахалж яваа нь түүнд яав ч сайхан санагдахгүй байсан нь лавтай”. Ийм л ОД анх төрж байлаа. Тийм ээ, надад ЭРЧҮҮД байсаан. Тэд ёстой зулайнаас минь өлмий хүртэл үнсэж эрхлүүлдэг байсан ч надад гаргасан “ганцхан но илрэхэд” би өршөөлгүй тэднийг замаасаа зайлуулж байсан юм. Харин тэд хожим нь миний тухай МЭДДЭГ дээрээ МЭДДЭГГҮЙГ ч нэмээд түүх зохиогоод, сонин хэвлэлд мөнгөөр зардаг НОВШНУУД болон хувирсан юмдаа. Яагаад ч юм тэдний ҮГЛЭЛ дунд ёс юм шиг нэг өгүүлбэр байсан нь “АЛЛАГ БИ БИЙ БОЛГОСОН ЮМ”. Харин тэдэнд хэлэх миний хариулт бол “Хэрэв чи намайг бий болгосон юм бол бас нэг АЛЛА-г яагаад одоо болтол дахиад зохиож чадахгүй намайг л МӨЛЖӨӨД үглээд байдаг юм?”. Ийм ч учраас би Кристинагаа элдэв янзын эрчүүдээс хамгаалах гэж байдаг чадлаараа тэмцэж, “Чамайг хожим нь ОД болсон хойно чинь гутаах гэж оролдох ийм амьтдаас сэргийлж, 17-хон настайд чинь Воватай суухыг чинь дэмжлээ. Учир нь Пресняковынхноос хэзээ ч ийм муу муухай араншин гарахгүй гэдэгт бий итгэж байна” гэсэн юмдаг. Харин тэр хоёр минь урт удаан хамт амьдарч чадаагүй нь арай л эрт гэрлэснийх гэж би бодож явдаг юм. Хэдийгээр тэр хоёр минь салсан ч одоо ч би ВОВКА-д хайртай. Байсаровын хувьд бол Кристинагийн өөрийнх нь шийдвэр. Би хориглохыг хүсээгүй нь тэр өөрөө хариуцлагаа үүрээд үзэг гэж бодсоных. Юутай ч миний нөр их тэмцлийн үр дүнд миний охины намтарт элдэв эрчүүдтэй холбогдсон муу түүх байхгүй. Энэ бол миний гавьяа. Яахав, миний амьдралд сайн сайхан нөлөө үзүүлсэн ХҮМҮҮС бий. Би тэднийг хэзээ ч мартдаггүй. Зарлаад явдаг ч үгүй. Харин өөдгүй загнасан хүмүүсийг бол би ӨРШӨӨДӨГГҮЙ. Хэдийгээр би ТОМ ОД ч гэлээ бусдын л адил УЙЛЖ, УЯРЧ, ХАЙРЛАЖ, ДОГДОЛЖ, САЛЖ НИЙЛСЭН түүх надад байгаа нь ТА БҮХНИЙ СОНСОХ ДУРТАЙ ТЭР ДУУНУУДЫГ АМИЛУУЛСАН АЛЛА ПУГАЧЕВА гэдэг дуулж яваа эмэгтэйг бий болгосон юм шүү дээ. Хүчтэй эмэгтэй хүний дэргэд УЙЛДАГГҮЙ, зөвхөн ЦОНХНЫ ДЭРГЭД УЙЛДАГ./*Сильняя женщина плачет у окна/ А.Б.ПУГАЧЕВА
Discussion about this post