Г.Төмөрбаатар Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог ил далд 20 шахам жил удирдсан. Гэхдээ түүнийг олон нийт танихгүй. Харин гоо сайхны мэс засалд орж, төрөл арилжсан мэт өөрчлөгдөн шуугиулснаар нь таньж магадгүй.
Г.Төмөрбаатар СБД-ийн Намын хороог өөрийн хувийн компани мэт үздэг хүн. 2016 онд өөрийнх нь оронд даргаар ирсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын “бөгсийг ухаж” амар заяаг нь үзүүлэхгүй байсаар үдсэн. Г.Төмөрбаатар хувийн шуналдаа автан 2016 онд Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг сонгох хурлыг үймүүлж, хамаатан садан, ах дүү, нууц амраг гээд 13 өөрийн утсан хүүхэлдэйг нэр дэвшүүлсэн. Тэдгээрээс гуравхан нь сонгуульд ялалт байгуулж, бусад нь унасан удаатай. Харин 2020 онд Г.Төмөрбаатар ч, “нууц амраг” гэгдэх Д.Отгонжаргал ч дүнгээ тавиулж, нийслэл, дүүрэгт ч сонгогдож чадаагүй.
Мөн Г.Төмөрбаатар “Автобус нэг” ОНӨААТҮГ”-ын даргаар ажиллахдаа хамаатан садан “нууц амрагаа” энэ компанид шургуулж амжсан гэдэг. Тэрээр Д.Отгонсүрэнг “Автобус нэг”-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Д.Отгонсүрэнгийн дүү Д.Батдуламыг нарийн бичгийн дарга, туслах Дуламсүрэнг Хүний нөөцийн даргаар томилсон байдаг. Тэрчлэн “нууц амраг” гэгдэх Д.Отгонжаргалынхаа төрсөн эгчийг албан тушаалд тавьсан гэх. Цэвэрлэгчийг нярав болголоо гэж яриад өнгөрсөн.
Анх Г.Төмөрбаатарын татаасаар олон жил явсан Д.Отгонсүрэн одоо Баянхонгорынх гэж сайрхаж, “УИХ-ын дарга Г.Занданшатар, “Тагнуул”-ын Гэрэл миний ах” гэж гайхуулж суудаг болсон сурагтай. Д.Отгонсүрэн мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг би БЗД-т дүүрэгт гаргасан гэж цээжээ дэлддэг аж. Тиймээс одоо Сүхбаатар дүүргийн НАМЭХ-ийн дарга болно гэж “шрупдэж” явна. Харамсалтай нь “сайн ах” Г.Төмөрбаатарын хамт, СБД-т тараа таниулж, орон нутгийн сонгуульд ялагдсан Д.Отгонсүрэнг Сүхбаатар дүүргийн НАМЭХ-ны дарга болбол МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын нэр хүнд навс унана.
Үнэхээр онгирч ярьдагчлан Д.Отгонсүрэнд УИХ-ын дарга Г.Занданшатар тусалсан ч юм уу, МИАТ-ийн Дотоод хяналтын даргаар очжээ. Гэвч “уг муутыг усан дотроос түймэр авна” гэгчээр Төрийн албаны шалгалтад хоёр ч удаа унасан байна.
Тэрчлэн Д.Отгонсүрэн УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх байгаад, Нийслэлийн Засаг даргын 6 орлогчийн нэг болсон З.Төмөртөмөөтэй, төө зайгүй, байгаагаа хуваалцдаг найз гэх болжээ. Юутай ч тэд холбоотой нь үнэн бололтой. СХД-ийн 21 дүгээр хороололд байх Троллейбусын депогийн газрыг “Автобус нэг” ОНӨААТҮГ”-ын дарга байхдаа Г.Төмөрбаатар, Д.Отгонсүрэн хоёр З.Төмөртөмөөд өгч, тэнд одоо 12 давхар байшин сүндэрлүүлжээ.
Discussion about this post