• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хэний ч мэдэхгүй Протасевич гэнэт сая сая доллараар “Telegram” суваг байгуулчихдаг байна шүү, инээдтэй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/25/2021
in Бусад
0
Хэний ч мэдэхгүй Протасевич гэнэт сая сая доллараар “Telegram” суваг байгуулчихдаг байна шүү, инээдтэй
Белоруссын дээгүүр нисч явсан “Ryanair” авиа компаний онгоцыг 2021 оны 5 сарын 23-нд нийслэл  Минскт яаралтай буулгасны дараа дэлхий даяар бөөн дуулиан дэгдсэн. Энэ талаар Белоруссын албаны хүмүүс “Террорист халдлагын аюулаас сэргийлэн ийм арга хэмжээ авсан. Онгоцонд тэсрэх бөмбөг байгаа гэсэн мэдээлэл ирсэн юм. Ялангуяа ойролцоо манай атомын цахилгаан станц байсныг тооцоолж нөхцөл байдлыг хянах, шаардлагатай бол буухад тусламж үзүүлэхийн тулд Белоруссын Цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцуудыг хөөргөсөн” uэжээ.
  “Афина-Вильнюс” рейсийн нисэх багийн дарга нь нислэгийн аюулгүй байдлын дүрэмд нийцүүлэн шийдвэрээ гаргаж онгоцоо Минск хотод буулгахаар болжээ. Уг нь Вильнюс илүү ойрхон байсан ч онгоцны дарга яагаад ч юм Минскт буух зөвшөөрөл хүссэн юм байна. Харин онгоц буусны дараа “Telegram-канал NEXTA”-г үндэслэгчдийн нэг Роман Протасевичийг Белоруссын тусгай албад баривчилсан юм. Белоруссын 26 настай сэтгүүлч, блогч Роман Протасевич 2010 оноос Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн ажиллагаанд оролцож эхэлжээ. Тэр сэтгүүлч сүүлийн 1,5 жил гадаадад амьдарч байгаа. Түүнд  үймээн самуунд турхирсан, нийгмийн дэг журмыг зөрчсөн ажиллагааг зохион байгуулсан, мэргэжлийн зарчмаар нийгэмд дайсагналыг өдөөн дэвэргэсэн…гэж Эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Ингээд түүний амраг София Сапегаг цуг баривчилсан аж.

Өрнөдийн орнууд баривчлагдсан Роман Протасевичийг суллахыг шаардаж, мөн Белорусс болон “Белавиа” компаний эсрэг нэмж хатуу хориг арга хэмжээг авахыг уриалж байна. Шинжээч Богдан Безпалько “Роман Протасевичид бараг цаазын ял шиг удаан хорих ял ногдуулах байх. Белоруссын эрх баригчид мэдээж Өрнөдийг уурлуулахгүйн тулд цааз өгөхгүй л дээ. Тэгээд ч сүүлийн үед Белорусс цаазын ял оноохоо больсон, учир нь Ерөнхийлөгч Лукашенко одоо ЕХ-той харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа. Лукашенкогийн амь насанд халдахыг Белорусст хамгийн хүнд гэмт хэрэг гэж тооцдог….  Өрнөд одоо Минскийн эсрэг хоригоо улам чангатгана, гэхдээ энэ нь Лукашенкод ач холбогдолгүй” гэж бичжээ.

Сонирхуулахад, Роман Протасевичийг нууц эзэд нь өөрсдөө барьж өгсөн гэсэн мэдээллийг гадаадын зарим мэдээллийн агентлагууд цацжээ. Энэ ч үнэний ортой байх, ядуу, залуухан Протасевич шууд л асар олон сая долларын өртөгтэй “Telegram-канал” байгуулж алдаршсан билээ. Тэр гэнэт баяжсан шалтгаанаа ихэд нууцалдаг.
“IT” салбарын шинжээч Марат Усманович энэ талаар өгүүлэхдээ “Белоруссын жирийн залуу гэнэт л өөрийн хүчээр асар богино хугацаанд сая сая дагагчтай блог байгуулж чадсан гэдэгт хэн ч итгэхгүй, тэр тусмаа интернэт ойлгодог хүмүүс. “Nexta”-н редакцид 2-3 хүн л ажилладаг гэж тэр өөрөө ярилцлагадаа хэлсэн дээ. Яаж 2-3 хүн 1 минутад 100 мэдээ мэдээлэл цацах вэ? Тэгээд ч Роман ухаантай хүмүүсийн тоонд багтдаггүй, сэтгүүлч нэртэй ч 2 үг аятайхан холбоод хэлчихэж чаддаггүй. Тийм байж яаж пост бүрийг нь хэдэн зуун мянган хүн үздэг мэдээний суваг бүтээхэв? “Nexta” сувгийг өндөр түвшний мэргэжилтнүүд, тодруулбал Өрнөдийн тусгай албаныхан анх байгуулсан, одоо ажиллуулж байгаа. Харин Роман бол захиргааны ажлыг нь ч удирдах чадваргүй нэгэн. Бас ийм түвшинд сувгаа барьж байхад асар их мөнгө хэрэгтэй…. Марк Цукерберг өөрийн “Facebook”-т сая сая доллар зарцуулсаан. “Microsoft”-г бүтээсэн Билл Гейтс бол агуу мэргэжилтэн, саятны гэр бүлд төрсөн тэрбээр тусламж авснаа ч нуудаггүй. Гэтэл хэний ч мэдэхгүй Протасевич гэнэт сая сая доллараар “Telegram” суваг байгуулчихдаг байна шүү, инээдтэй. Роман үнэндээ Өрнөдийн тусгай албаныханд ямар ч үнэ цэнгүй хүн л дээ, иймээс түүнийг барьж өгсөн. Хэрэв тэр энэ төслийнхөө уураг тархи нь байсан бол сайн хамгаалах байлтай. “Nexta” сувгийн төв байр нь Польшийн нутагт байрладаг, онцгой хамгаалалттай. Харин тэнэг Роман одоо хэнд ч хэрэггүй. Тэгээд ч хориг тавихын тулд Өрнөдөд одоо шалтаг шалтгаан хэрэгтэй болсон хэрэг, ер нь тэд үе үе “ашигласан материал”-аа илчилж өөрсдөө барьж өгчихөөд “дэглэмийн золиос”, “ардчиллын төлөө тэмцэгч хоригдол” энэ тэр гэдэг, яг Навальный шиг.
  Белоруссын тэнгэрт “Ryanair” компаний рейсийг эргүүлсэн тухай эхний мэдээ гармагц мэдээллийн орон зайд шууд л “Хөөрхий Роман нөгөө төмст дарангуйлагч Лукашенкогийн гарт орлоо” гээд бөөн бөөн нийтлэл мэдээлэл цацагдсан. Ямар их хурдтай, яасан нарийн ширийн мэдээлэлтэй гээч. Мэдээж бүх мэдээг урьдчилан бэлтгэсэн байсан. Бүр онгоцонд тэсрэх бөмбөг байгаа гэдгээс өгсүүлээд бүхнийг шүү! Хэн гээч? Вашингтон, Лондонд суудаг Роман Протасевичийн жинхэнэ эзэд нь бүгдийг төлөвлөж бэлдчихсэн байсан хэрэг” хэмээжээ.
Өрнөдийнхөн энэ дуулианд Оросыг холбогдуулан мэдэгдэл хийсээр байна. Харин ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров “Үүссэн нөхцөл байдалд яаруу сандруу үнэлгээ өгөх хэрэггүй, харин бүх мэдээллийг судалж түүн дээр үндэслэн шийдвэр гаргах ёстой. Тэгээд ч Белоруссын ГХЯ-ны төлөөлөгч энэ асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн” гэж цохон тэмдэглэв. Оросын ГХЯ-ны албан төлөөлөгч Мария Захарова “Москва энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна. Белоруссын үйлдэл олон улсын хэм хэмжээнд нийцэж байна гэж бид үзсэн. Харин Роман Протасевичийг баривчилсан нь Белоруссын дотоод асуудал. ЕХ тэргүүтэй Өрнөдийн олон улс орон, НАТО зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид энэ үйл явдалд тушаал авсан мэт ижил хариу үйлдэл үзүүлсэн нь гайхал төрүүллээа. Өмнө нь өөр улс орнуудад иймэрхүү үйл явдал болоход тэд огт өөрөөр харьцаж байсансан. Ингэж хоёрдмол стандартаар хандаж болохгүй ээ” гэж хэллээ.
Нэмж өгүүлэхэд, онгоц албадан буулгасан тохиолдол цөөнгүй. 2013 онд Москвагаас хөөрсөн Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын онгоцыг АНУ-ын тусгай албаны шаардлагаар Вена хотод буулгасан. Америкчууд тэр үед өөрийн экс агент Эдвард Сноудныг ангуучилж байсан билээ. Тэд тэсрэх бөмбөг энэ тэр гээгүй шууд л буухыг шаардсан юм. Түүнчлэн АНУ 2004 онд Москва-Барбадос-Аспен маршрутаар нисч явсан Оросын Сангийн сайдын 1-р орлогчийн онгоцыг Палм-Бичийн онгоцны буудалд буулгасан, дараа нь сөнөөгч онгоцуудаа ашиглан Москва-Дамаск чиглэлийн онгоцыг буулгаж нэгжсэн удаатай. Мөн 2016 онд Белоруссын “Белавиа” компаний онгоцыг Киевээс ниссэний дараа Украины диспетчерийн шаардлагаар албадан буулгажээ.
Previous Post

Д.Отгонжаргал: Багабанди гуай ногоон дээлтэй, эхнэр улаан дээлтэй, огурцы помидор хоёр шиг гэж бодоод өдөржин инээсэн

Next Post

С.Болд-Эрдэнэ МУГЖ болжээ

Next Post
С.Болд-Эрдэнэ МУГЖ болжээ

С.Болд-Эрдэнэ МУГЖ болжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.