• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Өөрийнхөө төлөө чөлөөт хөдөлмөр эрхлээд, амьдралаа аваад явж байгаа хүмүүсийг төр ямар “гавьяаны” улмаас шагнаж, одон зүүж байна?

admin by admin
10/07/2020
in Онцлох мэдээ
0
Өөрийнхөө төлөө чөлөөт хөдөлмөр эрхлээд, амьдралаа аваад явж байгаа хүмүүсийг төр ямар “гавьяаны” улмаас шагнаж, одон зүүж байна?

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, төрийн дээд одон медаль, шагнал гардуулав. Шагнагдагсдын дунд урлаг, соёлын цөөнгүй алдартнууд багтжээ. Хошин урлагийн мастеруудаас Ж.Мөнхсайхан, Н.Онон, нийтийн дууны алдартнуудын нэг Т.Батсайхан гэх мэтчилэн…

Ж.Мөнхсайхан, Н.Онон нарт гавьяат өгөх тухай мэдээ өнгөрсөн баасан гаригт анх нийтлэгдсэн. Тэр хэмжээгээр энэ шагналыг хүлээж байсан хүмүүс байсан гэсэн үг. Харин шагнал гурдуулсны дараа ер нь хошин урлаг “байх, байхгүй” түвшний шүүмжлэл соошл хэрэглэгч нарын дунд өрнөв. Тодруулбал, шинэхэн гавьяат Н.Онон шагналаа аваад төрийн ордноос гарч ирэхдээ Чингисийн хөшөөний өмнө биеэ “хэтэрхий чөлөөтэй” авч явсан зураг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа. Магадгүй мань хүн “Гэгээн Муза”-гийн тайзан дээр иймэрхүү хөдөлгөөн, сэтгэл хөдлөл үзүүлсэн бол хэн ч, юу ч гэхгүй л байсан байх. Хошин шогийнхон ч бас “Азтай бадарчин” гээд оны шилдэгтэй.

Харин төрийн одон медаль, ёслол хүндэтгэл гэдэг арай ондоо зүйл. /Шагналыг Ерөнхийлөгч маань Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд гардуулсан/

Үүнээс болоод нийгмийн сүлжээ ашиглагчдын хамаг “гал” шинэхэн гавьятууд дээр буув. Хошин урлаг гэж ер нь юу юм, хүн элэглэхээс цаашгүй. Элэглэх гээд доромжлох нь элбэг болчихсон, царайны дефектээрээ хоолоо олж иддэг бүдүүлэг юмнууд… бла бла. Ялангуяа Н.Онон гавьяатын гаргасан эмоци /Эмоци продакшн биш шүү/ өнгөрсөн 20-30 жилийнх нь “карьер”-ийг ч үгүй хийх хэмжээнд хүрэв. Хажууд нь дээлээ өмсөөд инээмсэглэж зогсоо Ж.Мөнхсайхан зүгээр бурхан…

Энэ хоёрын дүйвээнээр нь нийтийн дууны од Т.Батсайхан ч бас хоморгонд нь явчихаа шахлаа. “Тэгж ярих юм бол наад хоёр чинь хийсэн бүтээсэнтэй улс. Т.Батсайханд харин юу хийсэн” энэ тэр…

Энэ бол зүгээр гаднах байдал. Дотор шалтгаан нь өөр зүйлд байна.

Уг нь бол аль аль нь хийсэн бүтээсэн зүйлтэй, салбар салбартаа гавьяа зүтгэлтэй л хүмүүс. Х-ТҮЦ гэхэд драмын хэд хэдэн том бүтээл /“Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг” гэх мэт/ хийчихсэн, “Маск” продакшн үзэгчдэд хүрсэн нэлээд хэдэн кинотой. Аль аль “хүн инээлгэдэг” төдий үнэлэгдэхээр уран бүтээлчид биш л дээ. Яс юман дээр хүн инээлгэх ч бас л урлаг. Уйлуулахаас инээлгэх нь хэцүү гэдэг байх аа.

Гэвч бүр ерээд онд хошин урлаг цэцэглэж эхлэхээс аваад л үгүйсгэж, дармын урлаг, сонгодог урлагийг л жинхэнэ “урлаг” хэмээн хүлээн зөвшөөрдөг, хүнд хэцүү цагт театрын суудлыг эзгүйрүүлчихгүй явж ирсэн үнэнч үзэгчид ч бас бий.

Тэгээд ч массын /бүх нийтийн/ урлаг, сонгодог урлаг гэдэг тэс ондоо, хоёр өөр түвшний зүйл. Мөнхсайхан, Онон хоёрын бүх тоглолтыг үзсэн үзэгчээс “Кармен”-д хэн тоглосон бэ? гээд асуувал мэдэхгүй төдийгүй огт сонирхохгүй. Тиймээс тэд өөр өөрсдийн тайзан дээр шилдгүүдээ тодруулдаг. Өөр өөрийнх нь үзэгчид л тэднийг үнэлж, дүгнэдэг. Тиймээс л ийм ялгаатай уран бүтээлчид, урлагийн өөр өөр салбарыг нэг тогоонд хийж шүүрдэх, тэр тусмаа төр үүнийг үнэлж цэглээд гавьяа шагнал олгох нь угаасаа зохимжгүй юм.

Олон жилийн өмнөөс ярьж, бичиж байгаа даа. Төрөөс олгодог гавьяа шагналыг зөвхөн тангараг өргөсөн тусгай албан хаагчдад, цэрэг, цагдаа, онцгойгийнхондоо л өгч байгаач ээ. Урлаг гэдэг бол огт өөр шүүлтүүртэй, өөр өөр үнэлэмжтэй салбар шүү гэж.

Тэгээд ч өөрөө ө өгөөд байгаа хэрэг вэ? Социализмын үед бол өөр хэрэг. Жинхэнээсээ урлаг бол тухайн нийгэм, цаг үеэ магтан дуулах, ухуулан сэрхрүүлэх “үзэл суртлын” бас нэг зэвсэг байсных нь хувьд төлөө гавьяа шагнал өгдөг байсан байх. Хоёрдугаарт, социализмын үед хүний авьяас билэг, ур чадварт нь тохирсон цалин, орлого байгаагүй, бүгдийг нь тэгшитгэчихдэг /хоосон хонуулахгүй, хоёр идүүлэхгүй/ байсан учраас одон медаль, гавьяа шагналаар нь хэмждэг байсан байх.

Харин өнөөдөр бол өөр. Урлагийн үнэ цэнэ, уран бүтээлчдийн авьяас чадварыг зах зээл нь өөрөө үнэлчихдэг болсон цаг. Тиймээс төр гэж хоосон зүйл үүнийг шүүж, үзэгч, уран бүтээлч хоёрыг хагаралдуулах хэрэггүй юм. Өөр өөр хэмжүүртэй зүйлийг нэг хэмжүүрт оруулчихаар л хагарал үүсдэг.

Соёл урлаг, шоу бизнес чинээндээ тултал хөгжсөн улсуудыг аваад үз л дээ. Америкийн ардын жүжигчин, Япон улсын гавьяат жүжигчин, СТА гэдэг цол тэмдэгтэй, тэгж өргөмлөгдсөн одууд байна уу? “Грэмми”-ийн тэдэн удаагийн шагналт, тэдэн оны “Оскар”-ын эзэн л цоллож байгаа биз дээ. Тэр шагналаар уран бүтээлчдийн үнэ цэнэ хэмжигддэг. Яагаад гэвэл тэр шагналын төлөө бүх нийтээр санал өгдөг учраас тэр.

Түүнээс биш сонгууль дөхөөд ирэхээр хэдэн хүнд шагнал өгчихөөд араас нь “Би чамд гавьяат өгсөн биз дээ” гээд хөмхийгөө зуугаад байдаг төр засаг, удирдагчид манайхаас өөр хаана ч байхгүй. Соёлт ертөнцөд лав байхгүй.

Б.СЭМҮҮН  

Previous Post

А.Идэрпүрэв: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аливааг иргэний нийгмийн байгууллагуудаас түрүүлж харж, ажилладаг байх учиртай

Next Post

“Камертон”-ы Болд, Эба хоёр эгч дүүстэй гэрлэсэн “баз” хүргэн

Next Post
“Камертон”-ы Болд, Эба хоёр эгч дүүстэй гэрлэсэн “баз” хүргэн

"Камертон"-ы Болд, Эба хоёр эгч дүүстэй гэрлэсэн "баз" хүргэн

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.