• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Төрийн банкны салбарын эрхлэгч Засаг дарга нөхрийнхөө гарт амиа алджээ

Төвөөс яваа Төрийн банкны шалгагч нар өдөр нь ажил шалгаад орой нь иймэрхүү маягаар алжаалаа “тайлдаг” бололтой

admin by admin
05/21/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Төрийн банкны салбарын эрхлэгч Засаг дарга нөхрийнхөө гарт амиа алджээ

Удирдах албан тушаал хашдаг бүсгүйчүүдэд халтай дарга, удирдлага газраар Говь-Алтай аймаг “шалгарах” шахсан. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б Говь-Алтайн Засаг дарга асан В.Ренчиндоржийн албан өрөөнөөс гарч яваад, автомашинд учир битүүлгээр нас барсан.

 Мөн аймгийн Тонхил сумын Төрийн банкны салбарын эрхлэгч Б нөхөр Засаг дарга Р.Даваадоржийн гарт үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан билээ. Тэр харамсалтай хэрэг гардаг өдрийн урд орой нь талийгаач шалгалтаар ирсэн Төрийн банкны шалгагч нартай уусан нь тогтоогдсон. Ганбаяр, Пүрэвдорж нарын 3-4 хүн байсан бололтой. Шалгалт 2020 оны 5-р сарын 14-ны үдэш 22 цагийн үед дуусжээ. Зочид буудалдаа очоод аймгийн Төрийн банкны жолооч Гансэлэм нэг “Экс” архи гаргасныг уужээ. Дараа нь талийгаач виски барин орж ирсэн аж.  Тэр вискийг уусны дараа талийгаач нь Пүрэвдоржийн хамт гадагшаа гаран 0,75 литрийн хоёр лонх “Экс” архи авчирч уун хөзөрдсөн.  Энэ үед Засаг дарга Р.Даваадорж эхнэрээ авахаар мотоцикльтой иржээ.   Бүгд нэлээд согтуу, мөрийтэй хөзөр тоглосон, сонины цаасан дор мөнгө тавьсан харагдсан. Нөхөр нь ч мөн архи ууж хөзөр тоглосон гэнэ. Удалгүй эхнэр нөхөр хоёр сундлан явж Төрийн банкны ажил шалгагчид амарчээ. Харин шөнөдөө аймшигт явдал болсон байна.

 Өглөө нь 09 цагийн үед Засаг дарга ажилдаа ирж “хуруугаа уншуулсан” бөгөөд хэдхэн минутын дараа Эрүүл мэндийн төвийн дарга эмнэлэг рүүгээ залгаж байсан үзлэг хийж байсан эмчийг  Засаг даргын гэр лүү яаралтай тусламжийн хэрэгслээ аваад хурдан очихыг үүрэгджээ. Удалгүй сумын удирдлагууд мэдэж бөөнөөрөө гэрт нь очсон. Засаг даргын эхнэр бөгөөд Төрийн банкны салбарын эрхлэгч гадны нөлөөтэй амиа алдсаныг аймаг руу холбогдох байгууллагуудад мэдэгджээ. Тонхил сумын хэсгийн төлөөлөгч байгаагүй тул Дарвиас цагдаа ирж Засаг даргыг баривчилсан.

Тонхил сумын Засаг дарга, барилддаг, сумаа эрхшээж олны дунд “Моногоо” хэмээн алдаршсан Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь хөнөөсөн хэргээр 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биенд 60 гэмтэл учирсан гэж гарсан. Экс Засаг дарга эхнэрээ залуучуудын чуулга уулзалтанд оролцож байхад араас нь давхин ирж, үсдэж чирээд авч явж байсан гэнэ. Энэ мэтээр зодож гэмтээж байжээ.

Засаг даргатан эхнэрийнхээ өмнө гурван буу тавиад “алинаар нь буудуулж үхмээр байна вэ” гэж асуусан тухай талийгаачийн ах дүү нар мэдүүлсэн. Мөн тэдний хэлсэнээр Тонхил суманд 2020 оны 3-р сарын 14-15-нд архидалт болжээ. Талийгаачийн ах дүү нарыг ирэхэд ч согтуу байцгаасан гэнэ. Тэрхүү “уулт”-ын нэг нь шалгалтаар очсон Төрийн банкны шалгагч нарын зочид буудал дахь архидалт байжээ. Хэрвээ энэ архидалт болоогүй бол эмнэгэлт явдал гарахгүй байсан байж ч болох юм. .

Previous Post

Орхон голд машинтайгаа живж, гурван хүн энджээ

Next Post

Г.УЯНГА: Х.БАТТУЛГА БА ХУВЬСГАЛ

Next Post
Г.УЯНГА: Х.БАТТУЛГА БА ХУВЬСГАЛ

Г.УЯНГА: Х.БАТТУЛГА БА ХУВЬСГАЛ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.