Оросын Казань хотын 175-р дунд сургуульд зэвсэгт халдлага болж хүүхдүүд амь үрэгдэж, шархадлаа. 5-р сарын 11-ний өглөө автоматаар зэвсэглэсэн, багтай 2 хүн сургуульд халдан орж, 1 ба 3-р давхарт сурагчид, багш нар луу буудаж эхэлжээ. Энэ үеэр 7 хүүүхэд, 1 багш, 1 хамгаалагч гээд нийт 9 хүн амь үрэгдсэн байна. Мөн 32 хүн бууны суманд оногдож, шархадсан 21 хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Одоо 6 хүүхэд сэхээн амьдруулах тасагт маш хүнд байна. Буудлагын үеэр 2 хүүхэд сургуулийн 3-р давхраас үсэрч амь үрэгджээ. Тусгайгийнхан сургуульд нэвтрэн орж 19 настай Ильназ Галявиевийг баривчилжээ. Тэр амиа хорлохыг завдсан ч амжаагүй аж.
Ильназ Галявиев энэ гимназийг 4 жилийн өмнө төгссөн бөгөөд саяхан Коллежийн компьютерийн ангийн 4-р дамжаанаас хасагджээ. Ильназ 3 шалгалтаа өгөөгүй, хичээл их тасалсан шалтгаанаар коллежоос хасагдсаны дараахан галт зэвсэг ил тодоор, албан ёсны журмын дагуу худалдан авчээ. Сургууль руу халдсан нөгөө этгээдийг тусгайгийнхан хэргийн газарт буудан устгасан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ эмгэнэлт үйл явдлын дараа иргэдэд зэр зэвсэг зарах хуулийг чангатгах даалгавар өгчээ. 5 сарын 12-ныг Татарстаны Ерөнхийлөгчийн тушаалаар гашуудлын өдөр хэмээн зарлажээ. Одоо Орос даяар сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлыг шалгаж, террорист халдлагаас сэргийлэх олон арга хэмжээ авч эхэллээ. ОХУ-ын ДУМ-ын депутат Сергей Миронов энэ аймшигт халдлагын тухай ярихдаа “Хүүхдийн амь насыг хөнөөсөн тохиолдолд цаазаар авдаг заалтыг буцааж Эрүүгийн хуулинд сэргээн оруулах ёстой гэж манай “Шударга Орос” нам шаардаж байна. Алуурчид хэрэв ийм гэмт хэргийн төлөө шууд үхнэ гэдгээ мэддэг бол, шоронгоос гарах найдвар огт байхгүйг мэдэж байвал гартаа зэвсэг барихын өмнө жаахан юм бодож эхэлнэ. Олон ч халдлага гарахгүй байх магадлалтай” хэмээн мэдэгдлээ.
Ильназ Галявиев гэгч энэ халдлагыг үйлдэхийн өмнө өөрийн аймшигт төлөвлөгөөг интернэт хуудсандаа бичсэн нь тогтоогдсон. “Би олон хүнийг хөнөөхийг завдаж байгаа. Би бүгдийг үзэн ядаж байна. Би бурхан болохыг хүсдэг, бүх хүн өөрсдийгөө миний боол гэж хүлээн зөвшөөрөх ёстой” гэж тэр Телеграмм канал дээрээ бичсэн байв. Тэр бүү хэл мань этгээд өөрийн уншигчдад хандан дор хаяж 10 хүнийг хөнөөгөөд дараа нь амиа хорло гэж шаарджээ. “Энэ ертөнцөд амьд амьтан үлдэх ёсгүй, энэ бол Орчлонгийн алдаа. Би өөрөө өнөөдөр асар олон “био хог”-ийг ална… Та бүхнээс салж ангижрах гэж би энэ дэлхийд хүн төрхтэй ирсэн” гэж террорист Ильназ бичжээ.

Discussion about this post