• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Улсын начин Э.Энхбат ухаан ороогүй 40 хонож байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/12/2021
in Спорт
0
Улсын начин Э.Энхбат ухаан ороогүй 40 хонож байна

Өнгөрсөн 4 дүгээр сарын 2-нд Э.Энхбат начин Олимпийн аварга Н.Түвшитнбаярт зодуулж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Улсын начин Э.Энхбат ухаан орохгүй байсаар Солонгос улсад эмчлүүлэхээр явсан билээ. Тэр золгүй явдал болсноос хойш Э.Энхбат начин ухаан оролгүй 40 хонож байна. Харин Н.Түвшинбаяр урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Н.Түвшинбаярыг дахин 15 хоног хорихоор болсон.

 Э.Энхбат начин Булган аймгийн Могод сумын харьяат, Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин цолтой. Тэрбээр 2019 оны наадмаар улсын начин Б.Амарзаяагаар тав давж улсын наадамд дөрөв дэх удаагаа шөвгөрсөн юм. Энэ амжилтаараа өнөө цагт барилдаж буй улсын начингуудын манлай бөх.

Н.Түвшинбаяр, Э.Энхбат хоёр Булган аймгийн Эрдэнэ-Очир багшийн удирдлагад хамтдаа бэлтгэл хийдэг, наймдугаар ангиасаа хамтдаа явсан хоёр. Э.Энхбат 2019 оны 8 дугаар сард сэтгүүлч О.Дашнямд ярилцлага өгөхдөө Н.Түвшинбаяр аваргын тухай ингэж ярьж байжээ.

-Та Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар хоёр ч олимпийн наадамд оролцсон шүү дээ. Багын найзынхаа олимпийн аварга болох баярт мөчийг дэргэдээс хуваалцсан хүн бол та?

-Одоо бодоход дэндүү сайхан шүү дээ. 2008 онд аймгийн арслан цолтой хоёр залуу олимпийн наадмыг зорьж байлаа. Найз маань хэнтэй ч таарсан дайраад гардаг. Сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэй. Сэтгэл зүйгээрээ л бусдаасаа онцгойрч чаддаг. 2008 онд чинь эхний даваанд Кейжи Сузуки гэж домог болсон бөхтэй сугалаа таарч байлаа шүү дээ. Гараад л давхар хамаад чулуудчихсан. Ингээд түрүүлэх замаа зассан юм даа. 2012 онд бол медаль зүүх хамгийн өндөр магадлалтай нь л Түвшинбаяр байлаа. Манай хүн ч найдвар алдаагүй.

-Бөхийн дэвжээ рүү хамт алхаж орсон найзтайгаа наадмын дэвжээнд хоёр ч удаа оноолт таарч барилдаж байсан санагдаж байна. Амар биш биз?

-Хэцүү хэцүү. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Анх 2007 онд билүү дээ, аймгийн арслан цолтой байхдаа улсын наадмын гурвын даваанд нугарч барилдаанд Түшинбаяр давж байлаа. Сүүлд тавын даваанд Түвшээ намайг амлаад даваа ахисан байдаг.

Previous Post

АН-ын бүлгийн гишүүд II эмнэлэгт эмчлүүлж байна

Next Post

Мисс С.Сарнай нөхрөөсөө 14 насаар эгч

Next Post
Мисс С.Сарнай нөхрөөсөө 14 насаар эгч

Мисс С.Сарнай нөхрөөсөө 14 насаар эгч

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.