Зураач Саранцацралт Мөнгөлдэй, Мишээл гэдэг хоёр охинтой. Хөгжмийн нэвтрүүлэг хөтөлж монголчуудад танил болсон хоёр охин нь олон залуучуудын сонирхлыг татдаг. Гэвч хоёр охин нь нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхгүй, энэ нь эмэгтэй хүний жам биш, адгууслаг явдал гэж боддогоо ний нуугүй ярьсан. Энэ үг нь олон залуучуудын гэдэнг хөдөлгөж хүнтэй суухгүй, хүүхэд гарахгүй байхыг нь харнаа гэлцэж, хэнтэй суух, хэзээ хүүхэд гарахыг нь битүүхэн тандаж байдаг. Одоохондоо Саранцацралт зураачийн сар шиг хоёр охин нь хэлсэн үгэндээ эзэн болж, залууст нүүр өгөхгүй яваа. Гэхдээ амьдралын зам урт, амьдралд ам гарч болдоггүй болохоор хэзээ нэгэн цагт ертөнцийн жамыг дагана биз ээ. WWW.TAIZ.MN
Discussion about this post