• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“ШУРАНХАЙ” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Д.ҮҮРИЙНТУЯА НӨХРӨӨ ЭХЭЛЖ “ЭРГҮҮЛЖЭЭ”

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/10/2021
in Шар мэдээ
0
“ШУРАНХАЙ” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Д.ҮҮРИЙНТУЯА НӨХРӨӨ ЭХЭЛЖ “ЭРГҮҮЛЖЭЭ”

Ардын дуу, уртын дууг эргээд “мода”-нд оруулсан дуучид бол яах аргагүй “Шуранхай” хамтлагийн охид. Архангай аймгийн охин Г.Эрдэнэчимэг, Баянхонгор аймгийн охин Б.Номин-Эрдэнэ, Дундговь нутгийн Үүрийнтуяа гэсэн гурван охин нийлж, “Шуранхай” хамтлаг байгуулсан нь ёстой л нүдээ олсон алхам болсон. СУИС-ийн уртын дууны багш, МУГЖ Дэлгэр багшийн шавь гурван уртын дууч охиныг монголчуудаас илүү гадаадынхан сонирхож гадаадын олон орноор уригдаж тоглолтоо хийсэн овжин охид. Монголдоо анхны тоглолтоо улсын циркт хийхэд одоогийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нөхөр Жеффийн хамт ирж үзсэн. Тоглолт ч үнэхээр сайхан болсныг үзсэн хүмүүс одоо ч ярьдаг. Ид мандаж явсан охидын хамтлагийг тараасан гол “буруутан” нь МУГЖ Самандын Жавхлан. Тэрээр хамтлагийн дуучин Гантөгсийн Эрдэнэчимэгийг гэргий болгож аваад, Г.Эрдэнэчимэг хоёр хүүхдийн ээж болж уран бүтээлээсээ түр хөндийрсөн. Өнгөрсөн хавар “Хамаг Монгол” төсөлд оролцож, монгол туургатны зургаан дуучин эр хамтарсан тоглолтыг Г.Эрдэнэчимэг уртын дуугаараа нээж, хүмүүс “Г.Эрдэнэчимэг эргээд уран бүтээлдээ оржээ” гэлцсэн. Харин Г.Эрдэнэчимэг гурав дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж, С.Жавхлан гавьяат, Г.Эрдэнэчимэг хоёр гурав дахь хүүхдээ өнөө маргаашгүй өлгийдөн авч магадгүй байгаа.“Шуранхай” хамтлагийн дуучин Үүрийнтуяа өнгөрөгч оны 11 дүгээр сарын 14-нд, УИХ-ын 22 гишүүн чуулганы хуралдаанаар Чингис хааны төрсөн өдөр гэж тогтоосон өдөр хуримаа хийсэн. Үүрийнтуяагийн нөхөр нь уртын дуучин Жавхаасайхан. “Эр бор харцага” дууг дуулах шиг болдог Жавхаасайхан  нэр хүндтэй дуучин. Тэр хоёр СУИС-д хамт суралцаж байсан гэдэг. СУИС-ийн оюутан Үүрийнтуяа, дээд курст нь сурдаг ах Жавхаасайханыг дуулж, бэлтгэлээ хийж байхыг хардаг байж. Харин нэг удаа дуулж байхыг нь харж суугаад Жавхаасайханыг үнсчихээд гүйгээд явчихсан гэдэг. Ийм байдалд орсон эр хүн ямар нэг юм бодно биз дээ. Удаа ч үгүй Жавхаасайхан Солонгост жил гаруй дуулахаар явж, Үүрийнтуяа руу утсаар ярьсаар байгаад дотноссон аж. Одоо тэд 5-6 жил хамтдаа амьдарч, хоёр хүүхдийн аав, ээж болсон. Жавхаасайхан, Үүрийнтуяа хоёрын энэ хөгжилтэй дурсамжийг сонссон хүмүүс “Үүрээ ёстой зөв алхам хийсэн” гэж дүгнэдэг. Хэрэв Үүрийнтуяа түрүүлж алхам хийгээгүй бол, үг дуу цөөнтэй Жавхаасайхан хэдэн жил ч Үүрээд сэтгэлээ нээхгүй явах байсан юм билээ. Юутай ч дуу хуурын өлгий Дундговь нутгаас төрөн гарсан уртын дуучин Үүрийнтуяаг үнэхээр сайн уртын дуучин гэж урлагийнхан үнэлдэг. WWW.TAIZ.MN

Previous Post

ГАНХУЯГ НАЙРУУЛАГЧ ЖУЛИАННА МУРТАЙ…

Next Post

Н.Баярсайхан: БИ 1992 ОНД 10 ДОЛЛАР Ч ҮГҮЙ, ЗУРГИЙН АППАРАТ Ч ҮГҮЙ ОЛИМПОД ЯВЖ БАЙСАН

Next Post
Н.Баярсайхан: БИ 1992 ОНД 10 ДОЛЛАР Ч ҮГҮЙ, ЗУРГИЙН АППАРАТ Ч ҮГҮЙ ОЛИМПОД ЯВЖ БАЙСАН

Н.Баярсайхан: БИ 1992 ОНД 10 ДОЛЛАР Ч ҮГҮЙ, ЗУРГИЙН АППАРАТ Ч ҮГҮЙ ОЛИМПОД ЯВЖ БАЙСАН

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.