• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дуучин М.Отгонгэрэл өөрөөсөө олон дүү Ц.Будсүрэн гэдэг залуутай дотноссон уу?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/10/2021
in Шар мэдээ
0
Дуучин М.Отгонгэрэл өөрөөсөө олон дүү Ц.Будсүрэн гэдэг залуутай дотноссон уу?

Анх дуучин Базарсадын Болдбаатартай хамтран “Тогоруутай нуур” гэж дуулсаар олонд танигдсан дуучин Мөнхөөгийн Отгонгэрэл нэг хэсэгтээ таг чиг болсон. Уг нь дуучин М.Отгонгэрэл, “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг, Ш.Үүрийнтуяа нартай хамт СУИС-ийн уртын дуучны анги төгссөн. СУИС-ийн энэ төгсөлтөөс олон сайн дуучин төрнө дөө гэж төгсгөсөн багш нар нь итгэл хүлээлгэж байсан. Эхэндээ овоо байсан ч эдгээр охид гэрийн эзэгтэй болж, үр хүүхдэд дарагдаад сураг алдрав. “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг, Ш.Үүрийнтуяа хоёр, хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд бүүвэй аялан тайзан дээр гарах завгүй яваа. С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг гурав дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна. Харин хань ижил, үр хүүхэдтэй болоогүй дуучин Отгонгэрэл хаа нэг дуу гаргачихаад нам гүмхэн амьдрах болсон. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 26-нд “Эрчүүдээ дээдэлье юу” тоглолт хийхээр тов тараасан. “Цагаан сартай давхцаж хийсэн энэ тоглолтыг хүн үзэх болов уу” гэж дуучид хоорондоо ярилцан, Отгонгэрэлийн өмнөөс санаа зовж байсан ч 10 мянган төгрөгийн үнэтэй тоглолтын тасалбар дорхноо борлогдож, тоглолт нь ч нижгэр болсон гэдэг. Энэ тоглолтонд Отгонгэрэлтэй хамтран дуулсан бүх эрчүүд нь иржээ. Дуучин Отгонгэрэлийн тоглолтонд МУГЖ С.Жавхлан ирж “Чи минь шүү дээ” дуугаа хамтран дуулж, хамгийн анх хамтран дуулж уран бүтээлийнхээ анхны алхмыг тавьсан Базарсадын Болдбаатараас гадна дуучин Эрдэнэдалай иржээ. Эдгээр эрэгтэй дуучид дотор тоон доторхи үсэг цохих шиг сонин явдал болж, Ц.Будсүрэн гэдэг залуу дуучин ирэн “Зөрөөд өнгөрсөн дурлал” гэж дуулахын сацуу дуучин М.Отгонгэрэлийн “Хайраа үгүйлнэ” дууг нь дуулжээ. Уг нь дуучин Г.Эрдэнэтунгалаг, дуучин М.Отгонгэрэл хоёр “Эрчүүдээ дээдэлье юу” дууг давхцан дуулж, хоёр дуучин бүсгүй тэрүүхэндээ дажин болсон. Хоолойндоо бардаж хэнтэй ч зэрэгцэн нэг дууг дуулахаасаа айдаггүй, Ардын жүжигчин А.Долгор анх дуулж амьдруулсан, МУГЖ Т.Баясгалангийн дуулж дөнгөж бичүүлж шинээр нь гаргасан “Дуулж л явахаас даа” дууг Эрдэнэтунгалаг “гэзэг даран” дуулсан. Ирээдүйн нөхөр болох Даваагийн Кёкүшюзантай анх танилцчихсан, гал халуун хайрандаа шатаж явсан Т.Баясгалан цатгалан хоолойгоор дуулсан болохоор дуучин Т.Баясгалангаас илүү Улсын начин Б.Сэр-Одоос нялх охинтой болж үлдээд дэрэн дээрээ ганцаараа сэтгэлээ сэмэртэл шаналж явсан дуучин Г.Эрдэнэтунгалаг чин сэтгэлээсээ дотортой амьдруулж дуулсан нь үнэн. Харин дуучин Г.Эрдэнэтунгалаг “Эрчүүдээ дээдэлье юу” дууг Г.Отгонгэрэлээс илүү гарч дуулж чадаагүй нь ч үнэн. Ямартаа л хүмүүс “Энэ Г.Эрдэнэтунгалаг хөгжмийн зохиолч ээжтэй, дууны шүлэг бичдэг аавтай мөртлөө өөрөөсөө дүү М.Отгонгэрэлийн дууг булааж дууллаа” гэж дургүйцэж байсан. Ганцхан цомог гаргасан урын сандаа тийм ч олон дуугүй, хоёр дахь цомгон дээрээ ажиллаж байгаа дуучин М.Отгонгэрэл энэ хэдхэн дуунаасаа илүүчилж, 1990 онд төрсөн дуучин залуу Ц.Будсүрэнд “Хайраа үгүйлнэ” дуугаа харамгүй өгсөн нь юуны учир вэ?  Ямартаа ч дуучин Отгонгэрэл, залуу дуучин Ц.Будсүрэн хоёр амрагийн романс үүсгэж, эгчмэд амрагтай, насны зөрүүтэй хосуудын тоог нэгээр нэмж байгаа бололтой. Дуучин М.Отгонгэрэл 1984 оны хулгана жилтэй. Харин дуугаа өгч “халамжлаад” байгаа нялх дуучин нь 1990 оны цагаан морин жилд төрсөн болохоор харш жилтэй гэж тооцогдоно. Харш жилтэй хүмүүс тийм сайнгүй байдаг гэдэг. Гэвч дуугаа бэлэглэж дуулалцсан тэр хоёрын хайр дурлал хэр бат бөхийг цаг хугацаа л харуулах байх даа. WWW.TAIZ.MN 2013 он

Previous Post

Загвар өмсөгч Баярсайхан хаана явна?

Next Post

ЖҮЖИГЧИН Р.АНХНЯМ, ЛОДОЙН БАНЗРАГЧ ХОЁР АРГАГҮЙ АМРАГУУД БАЙСАН УУ?

Next Post
ЖҮЖИГЧИН Р.АНХНЯМ, ЛОДОЙН БАНЗРАГЧ ХОЁР АРГАГҮЙ АМРАГУУД БАЙСАН УУ?

ЖҮЖИГЧИН Р.АНХНЯМ, ЛОДОЙН БАНЗРАГЧ ХОЁР АРГАГҮЙ АМРАГУУД БАЙСАН УУ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
  • Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна
  • С.Цэнгүүн гэрлэх дөхлөө
  • Монголын Үндэсний Бөхийн Холбоо УРИАЛГА гаргажээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.